Мэдээ2 цаг 51 минутын өмнө
Мэдээ2 цаг 51 минутын өмнө
Италийн “Комо” баг өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн хүрээнд Францын “Ланс” багийн талбайд зочлон тоглохдоо 9:1-ээр хожжээ. Зочин багийн Анастасиос Дувикас гурав, Мартин Батурина, Нико Пас, Люка Да Кунья, Марк-Оливер Кемпф, Маттиа Либерали и Карлуш Боржеш нар тус бүр нэг гоол оруулсан байна. Талбайн эзэн багаас Рубен Агилар нэр төрийн нэг гоол оруулжээ.
“Комо” баг ингэснээр тэмцээний түүхэнд зочлон тоглолтын хамгийн хол зөрүүтэй хожлыг байгуулан шинэ түүх бичсэн байна. “Ланс” эсрэгээрээ ТОП 5 улсын лигийн багуудаас “Аваргуудын лиг”-т хамгийн хол хожигдсон анти дээд амжилтын эзэн болжээ.
Дөрвөн тойргийн дараах байдлаар Италийн “Комо” есөн оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бол “Ланс” гурван оноотой, 33 дугаар байрт явж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.