Мэдээ4 цаг 24 минутын өмнө
Мэдээ4 цаг 24 минутын өмнө
Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК-ийн хоёр дахь удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Хөрөнгөөр Баталгаажсан Хөрөнгө Оруулалт 18.7%”-ийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр буюу 2026 оны 11-р сарын 9-ны 10:00 цагаас “Чингис Хаан Хөрөнгийн Бирж”-ээр нээлттэй арилжаалагдаж эхэллээ.
Захиалга өгөх: https://tr.ee/hbuc-2-order
“Нэткапитал ХБҮЦ-2” нь зээлийн багцын эргэн төлөлтөөс бүрдэх мөнгөн урсгалд суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн бөгөөд хөрөнгө оруулагчдад урьдчилан тогтоосон нөхцөлөөр хүүгийн орлого олох боломжийг санал болгож буйгаараа онцлогтой аж.
Тус үнэт цаасны нэгжийн үнэ 100,000 төгрөг, жилийн хүү 18.7 хувь, хугацаа 24 сар байна. Хөрөнгө оруулагчид хүүгийн орлогоо улирал бүр хүлээн авах бөгөөд хөрөнгө оруулсан үндсэн дүнгийн 50 хувийг 12 дахь сард, үлдсэн 50 хувийг 24 дэх сард эргэн төлөх хуваарьтай. Хүүгийн орлогод хуульд заасны дагуу 5 хувийн татвар ноогдох аж.

“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн захиалга 2026 оны 11-р сарын 9-ний өдөр эхэлж, 11-р сарын 11-ний өдрийг хүртэл Чингис Хаан Хөрөнгийн Биржээр дамжин явагдана. Захиалга бүрэн биелсэн тохиолдолд хугацаанаас өмнө хаагдах боломжтой.
“Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК нь 2008 оноос хойш санхүүгийн салбарт 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монгол орон даяар 50 гаруй салбараар дамжуулан иргэд, харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2024-2025 онуудад дараалан “Монголын ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан байна.

“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Нэткапитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасыг олон нийтэд санал болгох, захиалга авах ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга, нөхцөл болон эрсдэлийн мэдээлэлтэй танилцаж, өөрийн хөрөнгө оруулалтын зорилгод нийцүүлэн шийдвэр гаргах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг https://linktr.ee/netcapitalhbuts хуудсаар аваад 9910-9328, 7223-0023 дугааруудаар захиалахаар байна.
Та арилжаанд оролцохын тулд мэргэжлийн брокеруудад хандаж үнэт цаасны дансаа нээлгээрэй.
Голомт Капитал ҮЦК: https://netcapital.golomtcapital.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 6, 2026

November 6, 2026

November 6, 2026

November 6, 2026

November 5, 2026