Мэдээ3 цаг 2 минутын өмнө
Мэдээ3 цаг 2 минутын өмнө
Оюутолгойн ордоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болсон. Энэ мөнгийг Засгийн газар иргэдийн Хуримтлалын сан руу хийхээ мэдэгдээд буй юм. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн баялгийн эхний өгөөжийг иргэдэд хүртээхийг Засгийн газарт чиглэл болгосон.
Ногдол ашиг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс байр суурийг нь сонирхлоо. Тэрбээр
“Оюутолгойн ногдол ашиг иргэдэд шууд очих мөнгө биш. Засгийн газар асуудлаа тодорхой болгох ёстой. Хэдүүлээ зарчмаа барих ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ баталдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийхээ Засгийн газар тухай бүрт нь УИХ-д өгдөг. Энэ дагуу УИХ хяналт тавиад ажиллах ёстой. Бид өөрсдөө санаачлахаасаа илүүтэй Засгийн газар саналаа оруулж ирэх ёстой. Үүнийг үндэслэж Байнгын хороо, УИХ-аас тодорхой шийдвэр гаргаад явах нь зөв. Баялгийн сан руу оруулах уу эсвэл иргэдэд бэлнээр өгөх үү гэдгийг Засгийн газар шийдлээ УИХ-д оруулж ирэх ёстой” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 9, 2026

November 9, 2026

November 6, 2026

November 6, 2026