Мэдээ28 минутын өмнө
Х.Тэмүүжин: Н.Алтанхуяг нэр дэвших эрхтэй, МАН-ын ЕНБД тэрийг шийдэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч албан тушаалаа хугацаанаас нь өмнө өөрийн хүсэлтээр өгсөнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тов наашлаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор намууд дотоод сонгуулиа зарлаж, нэр дэвшигчид нь тодорч эхэлж буй.
Бид дээрх сэдэвтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч албан тушаалаа хугацаанаас нь өмнө өөрийн хүсэлтээр өгсөнтэй холбоотой асуултад “Ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн хүн буугаад улс төрд ордог байж болохгүй. Гаднын улс орнуудад Ерөнхийлөгч нь албан тушаалаасаа буусан ч тангараг нь насан туршийнх байна гэсэн хуулийн зохицуулалт ч бий. Эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг идэвхитэй улс төр хийгээд байж болохгүй” гэсэн бол МАН-ын гишүүдийн уулзалтаар АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаар яригдсан гэдэг асуудалд “Н.Алтанхуяг нэр дэвших эрхтэй, МАН-ын ЕНБД тэрийг шийдэхгүй. Хэрвээ тэгэх юм бол “Хонгил” гэ байдаг гэдгийг баталсан хэрэг болно” гэж хариуллаа.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 24, 2026
Х.Нямбаатар: Манай намын нэр бүхий ахмадууд намайг намаас хөөх гарын үсэг цуглуулаад явж байгаа юм байна

November 24, 2026
Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг гараашийг татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ

November 24, 2026
Хууль бус хөрөнгийг хураах, “Гүтгэх”-ийг Эрүүгийн хуульд оруулах хоёр хуулийн төслийг маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна



