Оддын хувийн амьдрал2 цаг 4 минутын өмнө
Оддын хувийн амьдрал2 цаг 4 минутын өмнө
Британийн комедиан Рассел Брэнд өнөөдөр хүчингийн хэргээр Шүүхээс ял авах нь тодорхой болжээ. Прокурорын байгууллага түүнийг бусдыг хүчиндсэн нэг, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гурван хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна.
Рассел Брэндийн эсрэг зургаан хохирогч хуулийн байгууллагад хандсан бөгөөд тэд 2004 оноос хойш түүний хохирогчид болсон гэж мэдүүлсэн байдаг. Комедиан эдгээр хэргүүдийг бүгдийг нь үгүйсгэж, харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлсэн ч Прокурорын байгууллага дөрөвт нь буруутай гэж үзсэн байна. Харин хоёр хэрэгт нь буруугүй гэж үзжээ.
Прокурор Риел Карми-Жонс Рассел Брэндийг “Эмэгтэйчүүдийг "нэг удаагийн бараа" гэж үздэг харгис, тооцоотой, зальжин "бэлгийн араатан /sexual predator/" гэж нэрлэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.