Хэн юу хэлэв2 цаг 16 минутын өмнө
Ч.Лодойсамбуу VS С.Наранцогт
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө. Шалтгаан нь, сүүлийн саруудад өрнөсөн их хэмжэнээний мөнгө, тэр дундаа “Бодь интернэшнл” групп төмөр замын бүтээн байгуулалт гүйцэтгэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудад авлига өгсөн байж болзошгүй гэх хардлага, яриа гарсантай холбоотой. Энд 110 сая ам.долларын тухай яриа гарсан.
Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хөндөж, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Байнгын хорооны хуралд тодруулсан асуулт, хариултыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь “Бодь” группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл. Ерөнхийлөгч үнэн, мөнөө дэнслүүлэхээр ажлаа өгч байгаа гэж ойлгосон.
Монголбанкны харьяа Санхүүгийн мэдээллийн алба гэж бий. Энэ алба 20 сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээг хянадаг. 110 сая ам.доллар бэлнээр зах зээлд гарвал томоохон донсолгоо үзүүлэх хэмжээний мөнгө. Энэ мөнгө бүртгэлгүй, мэдээлэлгүй явах ямар ч боломжгүй.
110 сая ам.доллар банкнаас гарсан гэх мэдээлэл Монголбанкны ерөнхийлөгч авахад гурван секунд л хангалттай. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч ийм зүйл байхгүй гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч, хуулийн байгууллагуудад мэдэгдсэн үү?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцээс танд болон танай банканд хандаж, энэ мөнгө гарсан эсэхийг тодруулсан уу? Та худал хэлж болохгүй шүү дээ. Хэрэв тийм мэдээллийг өгсөн бол Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан болох гээд байна. Харин та тэр мэдээллийг дарж нууцалсан бол Монгол Улсыг Ерөнхийлөгчгүй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан болж таарна.
Тэгэхээр Санхүүгийн мэдээллийн албанаасаа 110 сая ам.доллартай холбоотой мэдээлэл авсан уу? Энэ мөнгө банкнаас гарсан гэдэг нь үнэн юм уу, худал юм уу?
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт: Санхүүгийн мэдээллийн алба манай дэргэдэх байгууллага боловч удирдлага нь хууль хяналтын байгууллагуудын зөвшилцлөөр томилогддог. Аль нэг байгууллагын шууд удирдлагад харьяалагдаж, тайлагнадаг, үүрэг даалгавар авдаг байгууллага биш. Мөнгө угаахтай тэмцэх олон улсын стандартын дагуу хамтын ажиллагааны зөвлөлд гишүүнээр орж, асуудлаа хэлэлцүүлж ажилладаг. Харьцангуй бие даасан үйл ажиллагаатай байгууллага.
20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хэрхэн шалгах, тайлагнах асуудлыг журмаар зохицуулдаг. Энэ хамтын ажиллагааны зөвлөлийг Хууль зүйн сайд өөрөө ахалдаг.
Ерөнхийлөгчийн институц болон өөр нэг байгууллагаас энэ талаар над руу, Монголбанк руу тодруулга хүссэн хүсэлт ирээгүй.
Санхүүгийн мэдээллийн алба нь бие даасан хуультай, хуулийнхаа хүрээнд хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Олон улсын стандартын дагуу ажиллах, ФАТФ-ын харилцан үнэлгээнд бэлтгэх чиглэлээр Монголбанкнаас дэмжлэг үзүүлж байгаа.
Хуулиараа ямар нэгэн сэжигтэй мөнгө угаах, гэмт хэрэг, авлигын шинжтэй 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ илэрвэл Монголбанкны ерөнхийлөгч рүү биш, шууд хуулийн байгууллага руу шилжүүлдэг. Түүнийгээ ч надад тайлагнах ёсгүй. Хуулийн байгууллагад хэд хэдэн асуудлыг шилжүүлээд, энэ дүрмээрээ ажиллаж байгаа юм билээ.
Одоогоор 110 сая ам.доллартай холбоотой сэжигтэй гүйлгээний жагсаалтад орсон, хяналт шалгалт хийсэн гэсэн мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанаас надад өгөөгүй. Энэ асуудлыг та нарийвчлан нууцын шугамаар өөрийн эрх мэдлийн хүрээнд албан бичгээр тодруулж, албажуулан авах боломжтой. Хууль хяналтын байгууллагаас үүнийг тодруулах нь чухал" гэж хариулав.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 17, 2026
Ц.Баатархүү: Ерөнхийлөгч хулгайтай тэмцэх ажлаа хийсэнгүй

November 17, 2026
Я.Содбаатар: Ерөнхийлөгч том алхам хийлээ

November 16, 2026
Д.Мөнх-Эрдэнэ: Х.Нямбаатар аа гадаад руу зугтсан арчаагүй ч эр бол доо, чи

November 9, 2026


