Халуун сэдэв3 цагийн өмнө
Халуун сэдэв3 цагийн өмнө
-С.Бямбацогтын “Төрийг ховдчилох” ажиллагаа СЗХ руу тэлэх үү-
УИХ-ын дарга С.Бямбацогтын чиглэл удирдамжаар явагдаж буй, түүний жин нөлөөг үлэмж нэмэх нэгэн томилгоо улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ.
Тодруулбал, СЗХ-ны дарга Т.Жамбаажамц ажлаа өгч байгаа аж. Хамгийн сонирхолтой нь, түүний оронд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүү очихоор яригдаж байна.
Т.Жамбаажамц нь 2025 оны сүүлээр Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилдогдож байсан, албандаа нэг жил л ажиллаж байгаа бол Ц.Одхүү нь 2026 оны тавдугаар сарын сүүлээр УИХ-ын Тамгын газрын дэд дарга болж байсан юм.
Ц.Одхүү өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ) дэд дарга болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад, С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилогдсоны дараа УИХ-ын Тамгын газрын дэд даргын албан тушаалд томилогдсон, УИХ-ын даргын хамгийн ойр дотнын хүн гэгддэг.
Ц.Одхүүгийн оронд УИХ-ын Тамгын газрын дэд даргын суудалд мөн л Ховдын гаралтай хүн очно гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга С.Бямбацогт хамгийн итгэлтэй хүнээ дэргэдээсээ холдуулж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болгож байгаа нь анхаарал татаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 26, 2026

October 25, 2026

October 22, 2026

April 29, 2026