Мэдээ5 цаг 45 минутын өмнө
Мэдээ5 цаг 45 минутын өмнө
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харъяат, Монгол Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат Монгол Улсын даян аварга Б.Орохнбаяр үзүүрлэлээ.
Ховд аймгийн Буянт сумын харъяат Монгол Улсын аварга Оргихын Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Монгол Улсын заан Д.Алтанцоож нар их шөвөгт үлдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр 165 дугаар зарлиг гаргаж, Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд “Чингис хаан” цомыг олгож байхаар шийдвэрлэсэн.Энэ дагуу М.Лхагвагэрэл гарьд Чингисийн цомын гурав дахь эзэн болов.
Чингис хаан цомыг 2024 онд Улсын харцага Э.Даш, 2025 онд Улсын арслан Э.Батмагнай нар тус тус хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 8, 2026

November 6, 2026

November 5, 2026

November 5, 2026