Ярилцлага2 цагийн өмнө
Ярилцлага2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас ирэх оны төсвийн талаар тодрууллаа.
-2027 оны төсвийн төслийн талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?
-2027, 2028 оны сонгуульд бэлдсэн, сонгуульд зориулсан төсөв боллоо. Эрх баригчид сонгуульд зориулсан 2027 оны төсвөө зүтгэсээр байгаад дэмжүүллээ. Манай гишүүд ч тойрогтоо төсөв тавиулаад дэмжиж байх шиг байна. Үнэхээр тойрогтой нь сургууль, зам тавиулаад төсвийг дэмжиж байна. Гэхдээ хэрэгггүй хөрөнгө оруулалтууд ч байсан.
Харамсалтай нь, хасах зарчмын зөрүүтэй саналууд оруулсан ч дэмжигдсэнгүй. Ер нь бүх саналууд дэмжигдээгүй гэж хэлэхэд болно доо.
-Манай гол худалдан авагч БНХАУ импортоо багасгаж байна. Ийм тохиолдолд хувийн хэвшил ирэх оны төсвөө буулгаж байна. Харин улс тэгсэнгүй. Хэр хүндрэлтэй учрах бол?
-Ноднингийн төсөв буурч орж ирсэн шүү дээ. Төрийн албыг 9 хувиар цомхотгосон нь ойрд үзэгдээгүй шийдвэр болсон. Тийм ч учраас би шүүмжилж байсан ч нэг их эсэргүүцээгүй.
Харин энэ жилийн төсөвт таван хувь ч гэдэг юм уу, реформын шинжтэй өөрчлөлтөө үргэлжлүүлээгүй. Тэр байтугай нэмэгдсэн. ТӨК-иудаас ногдол ашиг авна гэсэн. Гэтэл орлого бүрдэхгүй бол яах вэ.
Зах зээлд мөнгө оруулахын хэрээр Төв банк бодлогын хүүгээ нэмж, мөнгөний бодлогоо чангалж байна. Энэ нь ААН-үүдэд муугаар нөлөөлнө. Макро түвшинд эдийн засгийн үзүүлэлтүүд бүхэлдээ унах эрсдэл рүү оруулж байна гэж харж байна.
-Эдийн засаг хүндэрчихсэн, цаашид хүндрэх эрсдэл өндөр байхад УИХ дахь Ардчилсан намын бүлэг эс үйлдэхүй гаргаж байна уу?
-Төсвөөр бүлгээс гурван одтой шийдвэр гараагүй. Гишүүд итгэл үнэмшлээрээ шийдвэрээ гаргана гэсэн үг. Гэхдээ бүлгийн шаардлага дотор “Алдагдалгүй батлах” гэдэг өгүүлбэр бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

October 29, 2026

October 29, 2026

October 25, 2026

April 28, 2026