Мэдээ22 минутын өмнө
Мэдээ22 минутын өмнө
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Аж ахуйн нэгж, иргэдийг бизнес эрхлэх боломж бололцоогоор нь хангах хэрэгтэй. Энэ талаар зөндөө ярьсан шүү дээ. Сүүлдээ ярих нь ч утгагүй болж эхэлж байна. ЖДҮ-г хөгжүүлэх ёстой.
Ядуурлын нийт хүн амын 30 хувь гэж тооцож байсан. Тэр 30 хувь одоо хүртэл байж байгаа. 10 хүн тутмын 3 нь ядуурлын түвшинд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л үйлдвэрлэлийг бий болгох ёстой гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.
-Өчигдөр Ерөнхийлөгч бүлгийн хурал дээр намын гишүүнчлэлээ сэргээнэ гэдэг зүйл ярьсан юм уу?
-Бүх л Ерөнхийлөгч нар нам бус байж байгаад эрхээ сэргээдэг шүү дээ. Эрхээ сэргээх эсэх нь тэр хүний эрх шүү дээ. Гишүүнчлэлээ сэргээгээд намд ороод явж байгаа асуудал байгаа шүү дээ. Тэр жишгээр л хэлсэн.
Үндсэн хуульд Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгвөл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ гэж заасан. Сонгуулийг дөрвөн сарын хугацаанд багтааж хийнэ. Энэ хугацаанд их хурлын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 18, 2026

November 18, 2026

November 18, 2026

November 18, 2026