''Феличита'' дууны ард нуугдсан ХЭМЖЭЭЛШГҮЙ ЗОВЛОНГИЙН ТҮҮХ


''Феличита'' хэмээх Итали үгийг орчуулбал ''Аз жаргал'' болох буюу.

Монголын сонсогчдод ''Феличита'' дуугаараа танигдсан Италийн дуучин Аль Бано болон түүний үзэсгэлэнт эхнэр Ромина Пауэл нарыг тайз дэлгэцнээс инээд цацруулсан байдалтайгаар л хардагаас биш, тэдний амьдралд 27 жилийн турш туссан хар сүүдрийг мэдэх хүмүүс ховор байдаг нь харамсалтай.


Al Bano & Romina Power | Love story video, Love story, American actors

Италийн дуучин Аль Бано 24 насандаа анх 16-хан настай, үзэсгэлэн гоо охиныг харж анхны харцаар дурласан нь ирээдүйн эхнэр нь болох Ромина Пауэл байв. ''Наранд'' буюу ''Nel Sole'' кинонд Роминагийн эцэг эх дүр бүтээсэн бөгөөд тэднийг дагаж ирээд байсан охин ийнхүү Италийн алдарт дуучинтай хайр сэтгэлийн холбоотой болох эхлэл тавигдав. Тэд 1970 онд хуримаа хийж, ердөө дөрөвхөн сарын дараа анхны охин болох Елинаг төрүүлсэн юм. 


Sixties — Romina Power photographed by Giancarlo Botti ...

Баян чинээлэг айлаас гаралтай, тансаг амьдралын хэв маягтай Америк бүсгүйг урлагт хөлөө олоx гэж ядаж яваа Италийн залуу дуучинтай гэрлэнэ гэхэд эцэг эх нь анхандаа эсэргүүцэж байв. Гэсэн ч хосуудын бие биенээ гэх хайр сэтгэл ямар ч бэрхшээлийг даван гарах чадалтай байлаа. 



Хосууд нэг гэрт орж, охинтой болж, тэмцээнд уралдаан, тоглолтод хослон дуулдаг болов. Тэд дараагийн хорин жилд нэр алдартай болж, олонд танигдав. Анхны охин нь 24 нас хүрэх үед тэдний амьдралд аймшигт зүйл тохиолдож, аминаас илүү хайртай Елина нь алга болжээ.


A TRIP DOWN MEMORY LANE: THE FINAL WORD ON YLENIA CARRISI

Тухайн үед 24 настай байсан Елина охин хичээл, сургуулийнхаа хажуугаар дэлхийг тойрон үүргэвчтэй аялал хийх мөрөөдөл тээн, АНУ-г зорьжээ. 1993 оны арван хоёрдугаар сарын 27-ны өдөр Нью Орлеанс орох автобусанд суугаад үүнээс цааш ор сураггүй алга болсон билээ.


Ylenia Carrisi, dopo 24 anni potrebbe esserci una svolta per la figlia di  Al Bano: ecco cosa è successo a New Orleans

Охины алга болсон хэрэг одоог хүртэл учир битүүлэг хэвээр байна. Елинаг эцгийнх нь хүсэлтээр 1993.12.31-нд нас барсан хэмээн зарласан бөгөөд, олон жилийн турш өөрийнх нь охины сургийг гаргах гэсэн хуурамч мэдээллүүд, өөрийнх нь охины дүр эсгэгчдээс залхаж цөхөрсөн эцэг нь яах аргагүй ийн зарлуулжээ.

A Little History and The Most Beautiful Songs of the Famous Artists Al Bano  and Romina

Елинаг алга болсноос хэдэн жилийн дараа 1990-ээд оны сүүлээр хосууд саллаа. Хайрын бэлгэ тэмдэг гэж хэлж болохуйц дуучид салсан нь дэлхий нийтийг гайхшруулав. 

Is Ylenia Carrisi alive? Breakthrough in the disappearance of daughter Al  Bano and Romina

Елина хамгийн сүүлд ''Би усанд байх тавилантай'' гэж хэлээд Миссисипи голруу үсэрсэн гэх батлагдаагүй эх сурвалжийн яриа байдаг ч түүний амьд үхсэн эсэх одоо ч тодорхой болоогүй.


Al Bano and Romina, reunited for Pippo Baudo: sparks among the singers -  Archyde

Охиноо харамсалтайгаар алдсан эцэг эхийн амьдрал орвонгоороо өөрчлөгдөв. Хосууд салж, тус тусын амьдралыг хөөх болсон бөгөөд Аль Бано удалгүй нэгэн жүжигчин бүсгүйтэй гэрлэж хоёр хүүхэдтэй болжээ.

Роминагийн хувьд хувийн амьдралаа хэвлэлийнхнээс ихэд нууцалсан байна. 



2014 онд хосууд урлагийн тайзнаа эргэн ирэв. Италийн хамгийн алдартай  Festival di Sanremo-д оролцож, дуулсан байна. Тэднийг эргэн нийлсэн гэх яриа гарсан ч  дуучдын төлөөлөгчид уг мэдээллийг үгүйсгээд байгаа юм.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.52
    2021/04/07

    Он цаг нь дээр доороо ороод ойлгохоо байлаа

    Хариулах
  • 192.82.64.190
    2021/04/07

    манай охидууд анх энэ дууг эхэлхэд жоохон байхдаа БЭЭЛИЙ ШАТЛАА гэж дуулж байна гэж билээ.

    Хариулах
    • 202.126.89.80
      2023/06/15

      Хэхэ.Бээлий шатлаа...Муур шатлаа...Эмгэн бүжиглэлээ

  • 66.181.186.162
    2021/04/04

    Залуу насны маань баяр баясгалан шүтээн маань байлаа. Хэзээ ч мартагдахгүй сайхан хосууд шүү

    Хариулах
  • 66.181.161.14
    2021/04/04

    Хүн гэдэг угаасаа сэтгэлийн амьтан наашаа гэхэд цаашлана зайл гээд байхад бөөрөнд ирээд наалдчихна олон ч шүлэг , зохиол, роман, туульс, бүжиг, хөгжим, уран зураг бүтээлүүдхүний амьдралаа хэн ч таашгүй тааварлашгүй амьдрал аз жаргал гээч..

    Хариулах
  • 202.126.89.238
    2021/04/04

    Urlagiinhanii ami amidral er n iheehen adrmaatai baidag! Aguu urlag hichneen saihan ch gelee yag bodit amidral deer hamgiin hatuu.bas hargis! huniig jinhene hiimel barimal bolgodog um! neg yosndoo hiimel shuteen um!

    Хариулах
  • 66.181.161.88
    2021/04/03

    эвий дээ ямар хэцүү юм бэ

    Хариулах