Хоёр Солонгос хамтран Олимпийн наадам зохион байгуулах хүсэлт гаргажээ

С.Гандэлгэр
2021/04/08

Өмнөд болон Хойд Солонгос хоёр улсын харилцаа ихээхэн ширүүн уур амьсгалтай байсан ч сүүлийн жилүүдэд энэ нь харьцангуй тогтворжоод байгаа билээ. БНСУ-ын нийслэл Сөүлийн зүгээс 2032 оны зуны Олимпын наадмыг БНАСАУ-ын нийслэл Пхеньян хоттой хамтран зохион байгуулах хүсэлтийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-нд тавьснаа мэдээлсэн байна.

Одоогоос гурван жилийн өмнө Пхеньян хотноо зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр тус хоёр улсын удирдагчид Олимпын наадмыг хамтран зохион байгуулах талаар зөвшилцөлд хүрч байсан нь дараах хүсэлтийг гаргах шалтгаан болжээ. 

Анх 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдсан өвлийн Олимпийн наадмын үеэр хоёр Солонгосын баг тамирчид нэгэн туган дор алхаж, эмэгтэйчүүдийн хокейн багийнхан хамтран оролцож байсан уг хоёр улсын харилцаа сайжирч буй илэрхийлэл болсон юм. 

Харин энэ удаа зуны Олимпыг хамтран зохион байгуулах талаар Хойд Солонгосын эрх баригчид ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байгаа ч Сөүл хотын албаны зүгээс хамтын шийдвэр байсан тухай албан ёсны тайлбар өгчээ.

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна