Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөнгөж сая гаргалаа.
Түүнийг дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулаад байгаа бөгөөд үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорихоор болжээ.
Тодруулбал:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.
Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо.
Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.38
Хүмүүсийн ярих нь монголд нэг урт хонгил байдаг юмаа даа янз нь энэ хонгилд шүүгч нар бас энэ улсын тэргүүн оцогногч лифтэнд босоогоор нь эзэмдэгч орчин цагийн порно од Баасанцогт ххүний муу үзэж түүгээрээ хоолоо олж иддэг Соёмбоэрдэнэ зэрэг шүүгчид байдаг гэлцэх юм.Энэ хонгилыг захирал нь Баттулга гэдэг хүн байдаг гэнэ энэ хүнийг монгол улсын ерөнхийлөгч гэдэг албан тушаалтай энэ архичин зодоончийн хуурай ах гэлцэх юм.Хонгилын шүүхээр ороход түүнд хохирогч нэр олгоод Энхбат харин балбагч болноо гэж ярилцах юм энэ үнэн үү? хорвоо чи хүний зовлонд цадахгүй юмаа
Хариулах139.5.218.87
Ингээл болоо юуууууууу, шийтгэлээ ингээд авчиж байгаа юмуу шүүүүх нэртэй янкандагчд аааа???????????? ?????
Хариулах66.181.161.22
Энэний аварга гэж юу байсан юум Архины аварга Хаана бна тэр олимпийн алтан медаль аль эрт л хураалгачаад биднийгээ хошгоруулаад яваад,бсан сураг сонсогдох юум Архичин зодоонч авгай хүүхэн эргүүлэгч Хөдөлмөрийн баатар одоо байсан байрандаа бх ёстой газраа очсон нь дээр бхоо
Хариулах202.126.89.130
Хөөрхий тэр муу найз нь тэргэнцэр дээр түрээд л үүрээд л явж байсан юм байна лээшд. Ачийг нь хариулдаггүй юм гэхэд санаад зангидсан гараа суллаж болмоор юм даа. Эр хүн гэж бодож явсан эргүү мал байжээ энэ [түвшинбаяр]
Хариулах192.82.86.183
Аврага гээд л байсан аймаар балиар явдалтай араатан шиг авиртай хог л байсан бна ш дээ
Хариулах64.119.20.66
Булганы засаг даргад янхан зөөж хүн зодож танхайрсан балмад арчаагүй тэнэг хөлдүү орк Энхбат насан туршдаа хүний асаргаанд орвол яах уу тогуулаад өнгөрөхүү нэг нь маш хүнд амь нас нь дээсэн дөрөөнд бна яаж энэ хүнийг эрүүл хөл дээр нь босгохуу мал юмаа женко жонхуу хутгаад явахгүй блгүй монголын ард түмэн ахин хэзээч энэ малыг аврага гэж бүү дурс
Хариулах202.179.25.105
одоо Ерөнхийлөгч Хууль Шүүхийн байгууллагад Яаж нөлөөлөхийг л харах үлдлээ дээ Шударга шийдвэр гаргаагаасай билээ
Хариулах150.129.142.84
ерөнхийлөгч ахтай хүн яах ч үгүйээ ямарч ялгүй торгуулаад.л.дуусна
Хариулах64.119.23.234
Zuv zuv
Хариулах