Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгч УИХ-ын томилгоонд ХОРИГ тавьдгийг болиулах хэрэгтэй

2021/04/06

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр "УИХ тодорхой албан тушаалтнуудыг томилох эрхтэй. УИХ-ын ийм шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих нь зөв үү, буруу юу. Цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч өөрөө санал болгон томилуулж байгаа. Гэтэл үлдсэн зургаа дээр нь хориг тавиад цөөнхтэй нийлээд шийдээд байвал Цэцэд нөлөөлөл тогтоох улс төрийн гаргалгаа бий болох нь. Цаашдаа төрийн эрх мэдлийн бланс алдагдсан байж болохгүй. Ерөнхийлөгчийн тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэнэ гэж ойлгож байгаа. Ингэхдээ Ерөхийлөгч УИХ-ын томилох бүрэн эрхэд хориг тавихгүй байх зохицуулалтыг хийх ёстой.

Ер нь Ерөнхийлөгчийн гаргаж байгаа шийдвэрүүд сонин байна. Элчин сайд Ё.Отгонбаярын тухайд эргүүлэн татах зарлиг гаргасан. Дипломат албаны тухай хуулиа зөрчсөн бол сахилгынхаа дүрэм, Төрийн албаны хуулиараараа явах ёстой биз дээ. Элчин сайд нарыг дуртай үедээ эгүүлэн татдаг жишиг тогтоож байна" гэлээ. 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.100.184
    2021/04/07

    ЭНЭ НЭГ НОВШ БНА.ХУДЛАА НЭГ ИХ ХУУЛЬ МЭДДЭГ ХҮН ЧАМААС ӨӨР МЭДЛЭГ МЭРЭГЖИЛДЭЭ САЙН ХУУЛЬЧ ЗӨНДӨӨ БНА.БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР САХАЛАА БУДАВ ГЭГЧЭЭР НАМЫН НЭРЭЭР ГАРЧ ИРЧИХЭЭД ИЧЭХГҮЙ ЮМ.ТИЙМ МУНДАГ ЮМ БОЛ ТЭР ЭНХБАЯРЫНХАА НАМААС СОНГОГДОХГҮЙ ЯАСАН ЮМ.БИТГИЙ НАМЫН НЭР БУЗАРЛААД БАЙ.

    Хариулах
  • 59.153.114.23
    2021/04/07

    Ман одоо бүгдийх нь амыг барих гээд боомилох гээд бгаа юм уу хаашаа юм бэ. Ганц гайгүй хуульч гээд бгаа юмаа бас гөлөг

    Хариулах
  • 59.153.115.92
    2021/04/07

    Энэ томилгоо хориг энэ тэр яахавээ . Ерөнхийлөгчөө цаана чинь залуус архидаж бие биенээ алаад дууслаа. Ээ бурхан тэнгэр минь биднийг аварч хайрла.....

    Хариулах
    • 192.82.76.54
      2021/04/07

      Залуучууд архи уухад бас eрөнхийлөгч холбоотой юу яанаа. Ккк больж үз

  • 202.9.46.244
    2021/04/06

    Нийт ард түмний олонхын санал авсан хүн , ард түмний 40 хүрэхгүй хувийн санал авсан НАМ 2-н аль нь зөв юм бол оо!?? Түүн дотроо энэ СҮХБААТАР нийт ард иргэдийн 5%н санал ч аваагүй шүү дээ

    Хариулах
  • 202.9.46.73
    2021/04/06

    Сүхбаатар минь чи хуульч хүн байж ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн эрх мэдэлрүү ингэж орж болохгүй шүү. Хэн байхаас шалтгаалан хориг заавал байх ёсто заалт

    Хариулах
    • 59.153.114.23
      2021/04/07

      Яг зөв эд нар зэс нь цухуйж байгаан тэр яг комнистууд ардчилал устлаа

  • 103.26.195.252
    2021/04/06

    УИХ-ийн гишүүнийг цөөн хэдэн мянган хүн сонгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчийг нийт ард түмний санал хураалтаар сонгогддог. Энэ бол зарчмын асуудал......

    Хариулах
  • 202.9.46.184
    2021/04/06

    Эрхэм Ерөнхийлөгч ард түмний эв нэгдэлийг сахиулах үндсэн үүрэгтэй бэлэгдлийн албан тушаал . Манайх чинь парламентын засаглалтай улс харин Баттулга хаа хамаагүй юманд оролцох нь их байна АН ыг хоёр хуваалаа , одоо улс орноо хуваачих гээд л үзээд байна даа энэ хүний зөвлөхүүд гэж ямар модон толгойтой амьтад байдаг юм болоо

    Хариулах
  • 66.181.182.107
    2021/04/06

    Ерөнхийлөгчийн эрх гэж юмыг бүрмөсөн хорих нь л дээ. Нэртэйгээр нь Ерөнхийлөгчгүй больё гэх нь үү

    Хариулах
  • 66.181.161.15
    2021/04/06

    Дарангуйлалруу, ямагт хааж боодог, эрх мэдлмйг төвлөрүүлдгийг л боль Сүхбаатараа. Чи өөрөө хэлдэг биз мөнх юм шиг гэж.

    Хариулах
  • 103.212.118.234
    2021/04/06

    Duraara ynhan be

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/04/06

    арай дэндэж байгаа юм бишүү, ард түмнээс сонгогдсон Та нарыг ганц хянаж байгаа сөрөг хүчин болж байгаа хүнийг тэгэж болж байгаа юмуу. Авилгал авахад чинь Ерөнхийлөгч саад болоод байна уу.

    Хариулах