Захиргааны хэргийн шүүгчид Ерөнхийлөгчийн зүтгүүлж буй Л.Түвшинжаргал гэгч хэн бэ?

2021/04/07

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шадар туслах Л.Түвшинжаргалыг захиргааны хэргийн шүүгчээр томилуулах гэнэ. 

2020 оны тавдугаар сарын 20-нд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлсэн "Анхан болон давж заалдах шатны шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 61 дүгээр тогтоолд Л.Түвшинжаргалыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах санал гаргажээ.

Уг саналын хавсралтад Лүндэнбазар овогтой Түвшинжаргалыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хэмээн тусгажээ.
Л.Түвшинжаргал нь Х.Баттулгыг УИХ, Засгийн газрын гишүүн байх үед нь түүний туслах байсан бол одоо Ерөнхийлөгчийн шадар туслахын албыг хашиж буй юм. Дашрамд дурдахад, Л.Түвшинжаргал нь МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.174
    2021/04/09

    Шүүхийн байгууллагад ажиллаж байсан хүн шүүгч болдоггүй юм уу энчодоо?

    Хариулах
  • 103.57.94.51
    2021/04/07

    Хахаха амар амар

    Хариулах