С.Амарсайхан: Хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих ШААРДЛАГАТАЙ

Өчигдөр 08 цаг 57 минут

Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдварын тархалт огцом нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох саналаа Улсын онцгой комисст оруулаад буй.  Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл тогтоох саналыг дэмжсэн гэх мэдээллийг Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг үгүйсгэсэн. Тухайлбал. "Хөл хорионы талаар Засгийн газар, УОК хэлэлцээгүй. Хөл хориог тогтоох бол аль болох эрт мэдээллэж байгаа. ЭМЯ нөхцөл байдлын мэдээллийг лхагва гараг бүр танилцуулдаг. УОК хөл хориог хэлэлцээд Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гаргана" хэмээн тайлбарласан юм. 

Тэгвэл Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр үдэш өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.

"Засгийн газар, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.

Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна. Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард. Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье!!!" гэжээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.16
    Өчигдөр

    Ярьсаар байтал байдал хяналтаас гарсан хойно Оюунэрдэнэ юу хийх гээд байгаа юм бол. Хожим хариуцлага алдсан, үүнээс болж олон ихүний амь нас хохирсон хэргээр шүүхэд очих вий дээ

    Хариулах
  • 66.181.180.192
    Өчигдөр

    Сонгуулиас айгаад шийдвэр гаргаж чадахгүй байгаа юмуу эсвэл хэдэн мөнгө бодсон нөхдүүдээс айгаад байгаа юмуу.эмзэг бүлэгтээ тусал.бусад нь зүгээрээ.у

    Хариулах
  • 66.181.189.154
    Өчигдөр

    Хөл хорио тогтоохгүй бол эмч эрүүл мэндийн ажилтанууд минь ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.

    Хариулах
  • 192.82.80.15
    Өчигдөр

    Хурдан. шийд. Дүлэгнэх. хэрэг. байхгүй. Ковид. нэг. ширхэг. үлдээхгүй. амлалтаа биелүүл. хурдан.....х

    Хариулах
  • 192.82.69.234
    Өчигдөр

    Тэгээд хатуу хөл хорио тогтоож байгаа нь хаа байнаа. Яриад л судлаад л байх юм

    Хариулах
  • 202.55.191.194
    Өчигдөр

    Зөвөө зөв. гадаадын улсууд бүгд хатуу хөл хорио тогтоосон

    Хариулах
  • 139.5.218.253
    Өчигдөр

    Хүслээр ажил хийхгүй ээ, шууд хорьж чадахгүй байгаа бол хүмүүс өөрөө хориондоо байх нөхцөл бүрдүүлсэн тийм менежмент бодож олооч дээ, худлаа хуралдах, цаас тушаал гаргахаас өөр.

    Хариулах
    • 202.55.188.85
      Өчигдөр

      Яг үнэн