МҮОХ: Н.Түвшинбаярын олимпын алт, мөнгөн медаль ХӨНДӨГДӨХГҮЙ, ХАЛДАШГҮЙ дархан өв

Т. Тэргэл
2021/04/08

Олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр аваргын медаль хураагдах тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний олимпын хорооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлдээ "Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн, тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын Бээжин-2008 олимпын наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпын анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпын алт, мөнгөн медалийг Олон улсын олимпын хорооноос хураах асуудлыг огт хөндөөгүй. Цаашдаа ч огт хөндөхгүй, халдашгүй дархан өв гэдгийг Монголын үндэсний олимпын хороо мэдэгдэж байна.

Олимпын медалийг тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан, олимпын медалийн тавцанд гарахаас татгалзсан, шагналын ёслолын дараа олимпын медалийн нэр хүндийг гутаан ,үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон, мөн ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй билээ. Олон улсын олимпын хорооноос Н.Түвшинбаярын олимпын медалийн асуудлаар Монголын үндэсний олимпын хороонд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, Олон улсын олимпын хорооны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайт дээр Монгол Улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн мөнхийн гавъяа олимпийн алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй хэвээр буйг та бүхэнд үүгээр толилуулж байна" гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.198
    2021/04/09

    Улс хэдэн жил энэ тэнгийг ард тумний татварын менгеер архидуулж янхандуулж хумуусийг зодуулж зохиулах юм бол одоо хангалтай олимпын мядаль аварга нэр нь хангалтай ш дээ

    Хариулах
  • 66.181.178.55
    2021/04/08

    Хөлс хүчээ гаргаад авсан медалийг нь хураагаад яахав дээ. Буруутай үйлдэлд нь хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

    Хариулах