УОК хөл хорио тогтоох эсэх асуудлаар 12:00 цагт хуралдана

Т. Тэргэл
2021/04/08

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалтыг хумихын тулд 28 хоногийн хатуу хөл хориог тогтоох шаардлагатай гэсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр /2021.04.07/оруулсан юм.  Гэвч Засгийн газар хөл хориог дэмжихгүй гэсэн байр сууриа хэвээр  хадгалсан талаар бид мэдээлсэн. Засгийн газар ЭМЯ-нд цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсронгуй болгоод, дахин шийдлээ танилцуул гэсэн чиглэлиийг өгсөн байна.

Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ 12:00 цагаас хуралдахаар товлоод байна.

Хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцэхээр болжээ. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар орууснаар баталгаажих билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна