Тарилгын дараа үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс БНСУ-д 60 наснаас доош насныханд АстраЗенека вакцинаар дархлаажуулалт хийхийг түр зогсоолоо. Энэ тухай Yonhap News Agency агентлаг дамжуулжээ.
Тус улсад хоёрдугаар сарын 26-нд дархлаажуулалт эхэлснээс хойш 887 452 хүн уг вакцинаар тариулжээ. KDCA агентлагийн мэдээлснээр АстраЗенека болон Файзер вакцины тарилгын дараа 38 хүн нас барсан юм. Одоогоор үхлийн шалтгааныг тодорхойлоогүй байна. Мөн 20 настай эмэгтэй АстраЗенека вакцин хийлгэсний дараа хөлийн судсанд цусны бүлэгнэл үүссэн тохиолдол бүртгэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.65.93
Астра зеника шампанзе сармагчингийн гаралтай, бас үхэлтэй вакцин шүү дээ. Үйлдвэрлэгч орон нь хүртэл жийрхээд байгаа. Гэтэл манайх ...
Хариулах