Алтанцөгц суманд сураггүй алга болсон хүү амиа хорлосон байдалтай олджээ


Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 16 настай Т хүү гэрээсээ гараад ор сураггүй алга болсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Тус хүүг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн гээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг долоон хоног тасралтгүй эрэн хайсан ч ямар ч сураг ажиг, ул мөр олдохгүй байгаад сумын иргэд гайхшаа бараад байсан аж. Тэгвэл тус хүү өчигдөр /2021.04.07/ сумын захад байрлах нэгэн гүүрний доороос хоолойгоо боомилж амиа хорлосон байдалтай олджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн өдөр Т хүү гэрийнхэнтэй үл ялиг муудалцан гэрээсээ гарсан гэх ба хамгийн сүүлд сумынхаа тоглоомын талбай дээр тоглож байсан гэдгийг мэдээлж байсан юм. Хүү 16 настай ба ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч байжээ. Одоогоор хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаааж.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.76
    2021/04/08

    Ter huuhed huuhed hasag huuhed uu urainhai huuhed uu ?

    Хариулах
  • 202.126.89.186
    2021/04/08

    Үгүй энэ хүмүүсийн ухаан ямар богинохон юм бээ уул нь хайсан гээ биз дээ тийм юмыг харахгүй сонин хүмүүс вээ

    Хариулах