Ерөнхийлөгч ӨРХ БҮРД САР БОЛГОН 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүллээ

2021/04/09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.

Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.

Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу.

Жич: Улсын Их Хурлын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар оролцож, хэлсэн үгийг хавсаргав.” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ:

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье.

Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.

Тэд өнөөдөр амь тавьж байна. Тэд шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.

Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ. Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.

Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.

Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.

Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд уриалж, бас хүсэж байна.

Мөн Оюу толгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах тухай асуудлаар Улсын Их Хурал нэн даруй хаалттай хэлэлцэж, холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.

Монголчууд аа, ард иргэд ээ,

Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд асар их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд Улсын Их Хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм! Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог.

Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлэгт захья, анхааруулъя.

Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар



Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/04/14

    ажил хиих сонирхолгүй арчааргүй архичин монголчууд сая 300 мянган төгрөг тараагаад юу болов Дэлгүүрийн лангуун дээрх Пиво л их борлогдлоо яахав архи пивоны үйлдвэрийн ченжүүдэд асар их ашиг тай байсан биз одоо тэгээд мань ерөгхийлөгч 1 сая төгрөгний пиво шахах юм баЙНА Л ДАА

    Хариулах
  • 202.131.243.186
    2021/04/13

    Аль хэдийн тэр оффшороо оруулж ирэхгүй юу хийж байсан юм.Одоо сар гаруйн хугацаанд амжих уу нээх дөнгөж сая сэрсэн хүн шиг л юм ярих юм даа.Бага ч гэсэн засаг төр ард түмэндээ мөнгө амсуулж байгаа нь яамай даа.

    Хариулах
  • 66.181.179.226
    2021/04/12

    Өрх бүрт 1 сая гээд байх юм. Энэ тэгш хуваарилалт биш шүү. 2 бүлтэй өрхөд 1 сая өгөх, 10 бүлтэй өрхөд 1 сая өгөх туйлын их ялгаатай биз!!!! Өөрийгөө гоё юм бодоод олчихсон гэж үзээд ингээд тасралтгүй Т1-лээд байдгийн байх даа чааваас....

    Хариулах
  • 66.181.179.226
    2021/04/12

    Бурхан минь, энэ хүн ядаж л ЕРӨНХИЙЛӨГЧ статусаа бодоод улстөржихгүй байж үнэн чадахгүй юмаа. Ийм болохоор л Үндсэн хуулиар "зөвхөн нэг удаа сонгогдоно" гэж хуульчилсан нь зөв юм. Ерөнхийлөгч ингэж улстөржих ямар муухай, ядмаг, дорой харагддаг юм бэ.

    Хариулах
  • 202.9.40.253
    2021/04/12

    ман аас сонгож болохгүй даварах болно хүүк баттулга аль алин сэрүүн зүүдлэ ард түмэн та хоёрыг таньсан

    Хариулах
  • 202.9.46.28
    2021/04/11

    Баттулга чи дахин сонгогдохын тулд ард түмний толгой эргүүлж улс орныг сүйрүүлэх гэж байгаа үйлдлээ зогсоо чамайг дахин сонгохгүй бүү тэнэгт.

    Хариулах
    • 192.82.73.27
      2021/04/11

      түмэн олон бүгд усан толгойтой л ойлгогдоод байнаадаа

  • 192.82.76.149
    2021/04/11

    Хулгайчууд юу ч гэж сайхан донгодож байсан дахиж л сонгож болохгүй юм шүү.

    Хариулах
  • 202.179.24.79
    2021/04/10

    avach l estoi

    Хариулах
  • 213.55.225.152
    2021/04/10

    Өөрийнхөө улаан нүүрний төлөө эрхдарх эдлэхийн төлөө эргүүтэж тэнэгтэхийг нь хангалттай харлаа. Мөнгөөр хүмүүсийг худалдаж аваад яална гэж бодож хөөрхий

    Хариулах
  • 202.126.90.33
    2021/04/09

    Уг санал хэрэгжвэл сонгуулд баттай ялна.

    Хариулах
  • 202.9.46.46
    2021/04/09

    Баттулга ард түмнээ хагаралдуулах хэрүүлийн алим шидэж байгаа нь улиг болсон зүйл, энэ нөхөр бослогод бэлтгэж байгаа юм уу хаашаа юм. Бурхан минь ийм хүн дахиж монголын төрд бүү үзэгдээсэй. Дахин Ерөнхийлөгч болох гээд алигаа алдлаа энэ женко ард иргэд минь маш ухаалаг байхгүй бол хэцүү цаг ирэх нь байна шүү.

    Хариулах
  • 202.179.26.250
    2021/04/09

    Ерөнхийлөгчөө үл ойшоосон хулгайч намыг дахиж намаар нь бүү сонго!!! Ийм новшнууд ард түмний төлөө юу ч хийхгүй нь ойлгомжтой

    Хариулах
  • 202.9.40.27
    2021/04/09

    Ард түмнээс Хулгайлж авсан хулгайчдын мөнгийг эргүүлж ард түмэнд нь өгөх гэж байна шүү дээ. Юу нь буруу бн

    Хариулах
    • 202.126.90.94
      2021/04/13

      eee orh gej bhaar hvn bolgond 300 deer ym bn.orhin am bvlin too 1.2.3........89geh met haritsangui bish tul tegsh huwiarlagdah bolowuu gej

  • 202.9.40.134
    2021/04/09

    Монгол дампуурна ЯАНАА !

    Хариулах
  • 66.181.184.246
    2021/04/09

    Сонгуулийн өмнөх уралдаан

    Хариулах
  • 202.9.40.145
    2021/04/09

    Зөв МАН -нам арай л дэндүү байна.

    Хариулах