Б.Жавхлан: Вакцин оруулж ирэх ажиллагаа цаг хугацааны хувьд АЙХТАР ХОЦОРСОН асуудал БАЙХГҮЙ


Хамтарсан хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн. Тэрээр “Сангийн яам 14 сая тун авах арав гаруй гэрээн дээр ажиллаж байгаагаас 5 580 000 вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүний гурван сая гаруй нь “Ковакс” хөтөлбөрийн шугамаар байгаа. Гэхдээ энэ хөтөлбөрт олон улс, дугаарлалт их байгаа тул бид хүлээхгүйгээр өөрсдөө олж авахаар ажиллаж байна. Бид өөрсдөө вакцин үйлдвэрлэдэггүй учир олж авахад бэрхшээл байгаа.

Хүн амынхаа 60 хувь, 2.2 сая хүнд хийнэ гээд тооцохоор бидэнд одоо 3.3 сая тун вакцин хэрэгтэй байгаа. Төлбөр шилжсэн хүлээгдэж байгаа 1.7 сая вакцин байна. Одоо 1.6 сая тунг олох хэрэгтэй. “Файзер”, “Спутник В” тус бүр нэг сая тунг авах гэрээ эцэслэгдэхэд тун ойрхон байна. Цаг хугацааны хувьд бол айхтар хоцорсон асуудал байхгүй.    

Хүйтэн хэлхээнийхээ  бололцоог харна. Вакцины онгоцонд багтах хэмжээ бас харилцан адилгүй байгаа. Хамгийн дээд тал нь нэг нислэгээр 300 000 тунг татан авах бололцоотой” гэв.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.60
    2021/04/11

    Хэдэн худалчдын нэг. Аугаа их попорддог нөхөр. Ийм нөхөд яаж засаг барьж сайд хийх юм бэ? хэлсэн ярьсан бүгд худал.

    Хариулах