Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хурээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан. Тухайн алба хаагчдын нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат X, нөгөөх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар бөгөөд тэд ноднин намар аравдугаар сард цэрэгт татагдан очсон байна.
Энэ хэрэг явдлын талаар байлдагч Х-ийн аав хэлэхдээ "Би хүүгээ үүрэгт албаа хаагаад ирээрэй гээд л явуулсан. Тэгтэл миний хүү нүднээс гарчихсан байсан. Хүүгээ таниагүй, хамар чих хоёр л үлдчихсэн байна лээ. Нүцгэн, өндөр уул өөд гарсан байсан. Их шоктой байсан байна лээ. Би өөрөө элэг муутай, группт байдаг. Би хүүтэйгээ өөр үг сольж чадсангүй, шууд л бариад аваад явчихсан. Миний хүү наана чинь дарамт шахалт байна уу гэж өмнө нь асуух бүрт цэргийн нууц л гэж хариулдаг байсан" хэмээн ярилаа.
ARSLAN.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.73.222
батлан хамгаалах, хилийн цэргийн салбар нөгөө гутамшиг-гамшиг болсон хууль шүүхийнхээ араас орлоо доо.
Хариулах66.181.186.154
Эвий дээ хүний үрсүүд. Хийсэн үйлдэл нь буруу ч үнэндээ л өрөвдөж байна энэ хоёр хүүг. Эрүүл саруул эр цэргийн албанд явчихаад амь насаа алдана ,эрэмдэг зэрэмдэг болно . Амь насаа алдахгүй юмаа гэхэд хэрэгтэн болж байна. Муухай цэвдэг сэтгэлтэй дарамтлагчдыг гишгэх газаргүй болгомоор
Хариулах