“Үхсэн хүн үг хэлдэггүй” буюу харуулын даргаа буудаж хөнөөсөн цэргүүдийн хэргийн АРД юу болов?


Буудуулж амиа алдсан харуулын дарга, 20-25 жилийн ял төлөвлөсөн байлдагчдийн хэргийн АРД чухам юу болж өнгөрсөн нь одоо ч анхаарлын төвд байна.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хурээд, зугтсан хэрэг энэ сарын 8-ны орой гарсан. Хэрэг гарснаас гурав хоногийн дараа цэргүүдийг баривчлахдаа аав ээжийг нь авч ирснээр дахин буун дуу гаргалгүй дууссан.
Талийгаач эхнэр гурван хүүхэдтэй, албаныхаа түүчээ болсон нэгэн байсан гэдгийг удирдлагууд нь онцолсон. Зан характерийн хувьд ч төлөв түвшин хүн гэдгийг хэлж байв.
Мэдээж хүний аминд хүрсэн цэргүүдийг зөвтгөх аргагүй, хуулийн хариуцлагаа хүлээх нь ойлгомжтой.. Гэвч тухайн үед яг юу болов, хил манаж байсан цэргүүд яагаад гэнэт даргыгаа хөнөөх болов гэдэг олон эргэлзээг бий болгоод байсан юм.
Эх сурвалжийн мэдээллээр тэд даргыгаа буудчихаад гар утсыг нь авч зугтжээ. Улмаар гэрийнхэнтэйгээ холбогдож чадаагүй учир нагац ахтайгаа ярьсан байна.
“Дарга миний духанд буу тулгаж байгаад зоддог. Байнга ална гэж дарамтлаад байсан”. Тухайн үед харуулд гарахад намайг зодсон. Харуулаас бууж ирээд буугаа шалгаад сууж байтал дарга нь “ална аа” гээд ирэхээд нь сандраад гохоо дарчихсан. Маш их айж байна. Маргааш цагдаа дээр очдог юм уу” гээд ах руугаа ярьсан гэх.
Эндээс өнөөх л цэргийн дэглэлт, дарамт байсан байсан байж болзошгүйг харж болохоор. Нөгөө талдаа тухайн цэргүүд сэтгэлзүйн хувьд тогтворгүй байсан хэмээн цэргийн ангийн сэтгэлзүйчийн дүгнэлт байсан нь анхаарал татаж байгаа.
“Үхсэн хүн үг хэлдэггүй” гэгчээр хуулийн байгууллага аль нэг тал руу нь хэлбийлгүй энэ асуудлыг бодитоор шалгаж, үнэн зөвөөр шийдэх учиртай.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.76
    2021/04/14

    хэрэгтэн хүн хэзээ ч хэрэг хүлээдэггүй биз дээ үхсэн хүн үг хэлэхгүй гэж өөрсдийгөө хамгаалж байгаа биз дээ ядахдаа зодоод л явчихгүй дээ хэдэн хүүхдийн хувь заяаг харлуулах юм даа

    Хариулах
  • 202.179.26.1
    2021/04/14

    Хилийн заставт ямар юмных нь дэг байхав дээ чааваас гэж. Дэглэхтэй манатай хилийн манаанд гарах, бууж ирээд хоол ундаа хийх гээд л дуусна. 30 хүрэхгүй цэрэг л байгаа шүү дээ. Ямар цэргийн анги биш хилийн застав

    Хариулах
  • 64.119.25.180
    2021/04/14

    Дарамт байсан нь үнэн байх аа.

    Хариулах
  • 64.119.26.139
    2021/04/13

    Үүрэх хэргийг үхсэн хүн дээр тохох гэдэг үг баыдаг байх шүү.

    Хариулах
  • 185.93.182.20
    2021/04/13

    Шааал худлаа...

    Хариулах