Малчин Б.Цэдэн-Ишийн хотонд 4 ихэр хурга төржээ


Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Цэдэн-Ишийн шар халзан хонь энэ сарын 8-ны өдөр дөрвөн ихэр хурга гаргажээ.

Тус хонь нь төллөх бүрдээ хоёр ихэр хурга гаргадаг байсан бол энэ жил дөрвөн ихэр хурга гаргасан байна.Ямаа ихэрлэх нь элбэг. Харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж.

Монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсөж үржихийн бэлгэдэл гэж үздэг хэмээн Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна