Жастин Бибер: Гэрлэлтийн анхны жилээ ҮЛ ИТГЭЛЦЭЛТЭЙ ТЭМЦЭЖ өнгөрүүлсэн


2018 онд дуучин Селена Гомезээс дуулиан шуугиантайгаар салснаасаа ердөө 6 сарын дараа загвар өмсөгч Хейли Болдвинтой сүй тавьж, шүтэн бишрэгчдээ алмайруулаад авсан дуучин Жастин Биберийн хувийн амьдрал нэлээд ''адармаатай''. 

Twitter: Justin Bieber Looks Like Drug User & Face Full Of Crack-ne!! - MTO  News

Нэг хэсэг мансууруулах бодист донтож, сэтгэл гутралд автаад байсан тэрбээр нэг л өдөр ''утга учиргүй байнга зугаацаж, цэнгэж, мансууруулах бодис, согтууруулах ундаанаас залхсан'' гэдгээ ухаарсан гэжээ.

Justin Bieber Says First Year of Marriage to Hailey Baldwin was 'Really  Tough' Over 'Lack of Trust'

''Хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болж, өөрийн замбараагүй амьдралдаа цэг тавих цаг минь болсон гэж мэдэрсэн. Бид үерхэж эхлэхээсээ өмнө олон жилийн турш найзын харилцаатай байсан. Сайн найзтайгаа гэрлэсэн учир хэцүү зүйлс тулгарах бүрд ойлголцож, ярилцахыг хичээдэг.''

Justin Bieber, Hailey Baldwin Throwback Photos | PEOPLE.com

''Би энэ их амжилтад хүрч, дэлхийд танигдаж чадсан. Гэсэн ч би аз жаргалгүй, сэтгэл гутралд автсан хэвээр байсан. Амжилт энэ бүх ганцаардал, гунигийг минь алга болгож чадна хэмээн хөлсөө гартал хөдөлмөрлөсөн ч эцэстээ гунигтай нэгэн болж хувирсан байсан. 

Justin Bieber. Happy, sad or angry. - YouTube

Өдөр бүр нэгэн хэвийн, уйтгартай, хэцүү санагдаж байсан учир мансууруулах бодисыг зөвхөн энэ гуниг зовлонгоос чөлөөлж чадан хэмээн бодож хэрэглэдэг байлаа.''

Justin Bieber Cried During Beats 1 Interview Discussing Billie Eilish

''Хамт байгаа хүндээ харуулмааргүй, хүлээн зөвшөөрмөөргүй сул талууд надад их байдаг. Би үнэхээр айж байсан. Гэсэн ч айж буйгаа түүндээ мэдэгдэхийг хүсээгүй. Үүнээс болж гэрлээд, нэг гэрт амьдарч эхэлсэн эхний жил бидэнд үл ойлголцол их тулгардаг байлаа.''

The Biebers' wedding photographer shares never-before-seen pictures

''Гэрлээд эхний жил үнэхээр амаргүй байсан. Итгэлцэл гэдэг хамгийн чухлыг бид хоёул ухаарсан. ''

Justin Bieber & Hailey Baldwin's Wedding Photos Are Fire—Literally |  StyleCaster

''Эхнэр минь миний хувьд миний замбараагүй бодол, гуниг гутралыг минь даван туулахад тусалдаг хүчтэй, тогтворжуулагч ХҮЧ юм. ''

Justin Bieber and Hailey Bieber Open Up About Their Passionate,  Not-Always-Easy Romance in Vogue's March Cover | Vogue

Загвар өмсөгч Хейли Болдвин ердөө 21 насандаа дэлхийн од, дуучин Жастин Бибертэй гэрлэсэн нь Жастин болон дуучин Селена Гомез нарын шүтэн бишрэгчдийг цочролд оруулсан гэхэд хилсдэхгүй. 

Justin Bieber and Hailey Bieber Open Up About Their Passionate,  Not-Always-Easy Romance in Vogue's March Cover | Vogue

''Миний эцэг, эх 19 насандаа танилцаж, дөрвөн жилийн дараа хуримаа хийсэн. Тэд хэдий эрт гэрлэсэн ч миний мэдэх хамгийн аз жаргалтай хосууд. Би багаасаа эрт хүнтэй гэрлэж, хүүхдүүдтэй болж, сайхан амьдрахыг хүсдэг байсан.'' хэмээн Хейли нэгэн ярилцлагадаа дурджээ. 

Justin Bieber and Hailey Baldwin Enjoy a Date Night in Their New Beverly  Hills Home | Architectural Digest

''Үерхэж байгаа хосууд гэрлэсэн хойно бүх зүйл төгс болчих юм шиг санадаг. Өглөө бүр хайртай хүнийхээ дэргэд сэрээд ''Би ямар азтай юм бэ'' гэж бодно гэж итгэдэг. Гэсэн ч амьдрал дээр сайн нь муутайгаа холилдон оршиж байдаг гэдгийг санах хэрэгтэй. ''



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна