Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалт ихсэх тусам халдварын тоо багасна


Өнөөдрөөс орон нутаг дахь вакцинжуулалтыг эрчимжүүлэх явуулын баг нийслэлээс хөдөллөө. 

Тодруулбал, өнөөдөр 11 аймаг руу 93.000 тун вакцин хүргэлтэд гарч байна. Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Иргэд одоо хийж байгаагаас өөр вакцин хүлээж болох ч найм, есдүгээр сар хүртэл хойшилж магадгүй тул  эртхэн хийлгэх хэрэгтэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг агаарын хилээр нэвтрүүлэх стандарт дэлхий нийтээр тавигдаж байна. Монголчууд ч бас ийм стандарт тавихаас өөр аргагүй. Вакцинжуулалт ихсэх тусам халдварын тоо багасна.

Вакцинтай холбоотой улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч байна. Вакцин татан авалтыг явцад зарим улс төрчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын үеэр улс төржүүлэхгүйг хичээж байна. Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна. Шаардлагатай бол тэдгээрийг би зарлана. Цар тахлын үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан хэрэг шүү. Тиймээс улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя. Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ" гэсэн юм.



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.2
    2021/05/02

    Вакцин хийгддэгээрээ чадлаараа л гайгүй бна. Дэлхий нийтээрээ вакцин хомсдолтой байхад наана цаана худал үнэн ярьсан амьтад ард олныг айлгаад бгаа юмуу, эргэлзүүлээд бгаа юм уу хаашаа юм бэ.

    Хариулах
  • 202.9.46.38
    2021/05/02

    Вакцинжуд л Цахимаар улалтыг саатуулах гэсэн улс төрийн хүчин , хувь хүмүүс вакцины талаар худал мэдээ тарааж ард иргэдэд эргэлзээтэй байдал үсгэж байна шүү тагнуул цагдаа сайн ажиллах хэрэгтэй энэ бол улс орны аюулгүй байдлын асуудал шүү. Дэлхийн болон манай эрдэмтэн мэргэд аль ч вакцин энэ вирусын эсрэг сайн үйлчилгээтэй гээд байхад цахимаар явж буй нүүрээ нуусан хуурамч хаягнаас бичсэн зүйлд итгээд сууж байдаг нь монголчуудын амиа бодсон , бүдүүлэг тэнэг гэдгийг харуулж байна даа үхээд ирхээрээ засаг төрлүүгээ бурууг нь чихэх гэж тэнэгтэнэ.

    Хариулах
  • 192.241.91.205
    2021/05/02

    ЗГ чадлаараа ажиллаж байна. Эмч нар хүч хүрэхгүй бна. Хөл хорио тогтоосон байхад дэглэм барих хэрэгтэй бнаа

    Хариулах
  • 138.128.88.206
    2021/05/02

    Тамын тогоо л гэж энэдээ хииж бүтээж байгаа нэгнээ харлуулж гүтгэж доромжлоод байхаар яаж хөгжих вэ дээ энэ улс чинь

    Хариулах
  • 45.72.46.224
    2021/05/02

    Сайдаа дэмжнээ амжилт таныг болон танай засгийн газрыг ганхуулах үйдлэл өшөө их гарна хүчтэй байгаарай

    Хариулах
  • 23.250.93.46
    2021/05/02

    Zasgiin gazar l muuhai haragdaj baival ard irged uvduud uheh n hamaagui ym bnl daaa

    Хариулах
  • 144.168.159.118
    2021/05/02

    tiishdee zarlax xeregtei ulsaa irgedee boddoggvi xvmvvs ix bolj

    Хариулах
  • 45.72.46.134
    2021/05/02

    Бодвол Баттулгын л хийсэн ажил байх даа вакцин оруулж ирэхээр Хүүк нь оноо авчих гээд үхэж байгаа биз

    Хариулах
  • 45.57.201.235
    2021/05/02

    Вакциныг эсэргүүцэж байгаа хүмүүс бол нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдэж бгаа шүү

    Хариулах
  • 45.72.91.30
    2021/05/02

    Сөрөг хүчингээсээ илүү Ерөнхийлөгч маань төр засгийнхаа ажлыг харлуулж улс төр хийх нь хэтэрч байгаа шүү

    Хариулах
  • 23.250.93.65
    2021/05/02

    Zorigtoi bai saidaa zasgiin gazriig harluulj muuhai haragduulah huseltei humuus ih bgaa neriig n zarlaarai

    Хариулах
  • 23.250.93.46
    2021/05/02

    Huurhii surug huchin ystoi muu ymaa yvj2 vactsin deer uls turjuuled l hugiin ymaa erh medel l chuuhal bolohoos irgediin ami nas tui ch hamaagui bh n

    Хариулах
  • 138.128.89.99
    2021/05/02

    ЗГ-ын ажлыг харлуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгаа шүү дээ. зарлах ч хэрэггүй ард түмэн мэддэг болсон доо

    Хариулах
  • 202.126.89.164
    2021/05/02

    Вакцин олдохгүй боллоо , нтр гээд амтай болгоноор хэлүүлж тэд нар нь намын даалгавраар ард түмнийг айлгаад бгаа юм уу .Хүмүүс анхнаасаа үгээ хэлсэн сонголт спутник гэж .тэгсээр байхад оруулж ирэхгүй бгаа эрх баригчид одоо айлгаж дарамтлах, бусдаар ятгуулж сүрдүүлэх хэрэггүй .хэзээ спутник ирнэ хүлээнэ. Өөрсдөө ах дүүгээрээ аль олигтой нь хийлгэчихээд муусайн ард түмнийг туршилтын хятад вакцинаар шахаж дарамтлах хэрэггүй .

    Хариулах