Сангийн сайд Б.Жавхлан: Вакцины 2 тундаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгоно

13 цаг 38 минутын өмнө

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсон.

Тодруулбал, вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Харин вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болсон. Вакцин сайн дурынх боловч Ковид19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө авчирлаа. Иймд вакцинаа хийлгэх нь иргэний хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. 

Вакцинд хамрагдсан иргэдэд иргэдэд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан. Харин одоо үүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор боллоо" гэлээ. 

Түүнчлэн хүнсний талон авдаг 47 мянган иргэний 29 мянга нь вакцины нэгдүгээр тунд ч хамрагдаагүй аж. Тиймээс нийгмийн халамж үйлчилгээг хүртээхдээ вакцинд хамрагдсан эсэхийг харгалзан үзэх аж.





Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.57.200.182
    10 цагийн өмнө

    Үгүй мөн сонин ард түмэн шүү. Эмчилгээ хийлгэх болхоороо хятадыг зориод л явдаг байж вакцин болохоор хийлгэхгүй гээд байх юм.

    Хариулах
  • 138.128.88.195
    10 цагийн өмнө

    вакцин хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм тэр чигтээ эрсдэлд орж болохгүй шүү дээ

    Хариулах
  • 45.57.200.118
    10 цагийн өмнө

    Баян айлын эрх хүүхэд шиг аашлаад хятадаас өөр вакцин хүлээнэ нтр гэж байхаар өөрийгөө, өрөөлийг бодоод вакцинаа хийлэгчих хэрэгтэйшд

    Хариулах
  • 45.72.62.128
    10 цагийн өмнө

    Энэтхэг юун вакцин үхсэн хүмүүсээ гудмандаа шатааж байхад манай Засгийн газар ард иргэдэж вакцин хийлгээч гээд гуйж байна

    Хариулах
  • 45.72.46.197
    10 цагийн өмнө

    Хүнсний талон авдаг хүмүүс вакцинд хамрагдаагүй байна гэнэ үү, арай чдээ. юу хүлээгээд бгаамбээ, очоод хийлгээчээ

    Хариулах
  • 144.168.159.118
    10 цагийн өмнө

    нэг нь нийтийн, нийт нь нэгийнхээ төлөө амьдардаг нийгэм шүү дээ, аль аль талаа бодсон, зөв шийдэл байнаа

    Хариулах
  • 45.72.62.128
    10 цагийн өмнө

    Төрөөс халамж авдаг хүмүүс чинь одоо ямар сонин хариуцлагагүй юм бэ, халамжийг нь хасах нь маш зөв хөшүүрэг байнаа

    Хариулах
  • 45.72.47.67
    10 цагийн өмнө

    Иргэн хүнийхээ хувьд ЗГ, УОК-оо харин ч нэг магтана шүү. Алдаа дутагдал байгаа ч сайн ажиллаж байгаа шүү

    Хариулах
  • 45.72.46.224
    10 цагийн өмнө

    Бусад улс оронд гуйгаад ч вакцин нь алга. Даварсан хүмүүс юмаа манайхан

    Хариулах
  • 45.72.91.30
    10 цагийн өмнө

    Засгийн газар бүхий л арга чаргаа ашиглаж ард түмнээ вакцинжуулж байна. Талархаад ханахгүй байна өө амжилт

    Хариулах
  • 138.128.88.206
    10 цагийн өмнө

    Бусад улс оронд вакцин хийгээд өгөөч гэж гуйсан ч олдохгүй байхад манай УОК-ын дарга нь гуйж байна. Арай юмаа монголчууд минь

    Хариулах
    • 202.126.89.201
      10 цагийн өмнө

      тийм шдээ.

  • 198.154.91.165
    11 цагийн өмнө

    вакцинжуулалтыг үр дүнтэй болгох гэж төр засаг маань их ч хичээж байна даа

    Хариулах
  • 144.168.159.118
    11 цагийн өмнө

    Хэдхэн хоногийн өмнө вакцин хий гээд нэхэж шаардаж байсан хүмүүс өнөөдөр хаана байна аа вакцинаа хйилгээчээ. Заавал төр засгийг шантаачилж байж санаа амардаг юмуу хаашаа юм

    Хариулах
  • 45.57.201.181
    11 цагийн өмнө

    вакциндаа хамрагдсаныхаа төлөө 50к тай болохнээ, баярлалаа. дархлаагаа дэмжнээ

    Хариулах
  • 45.57.201.181
    11 цагийн өмнө

    ЗГ чадлаараа ажиллаж байна. Эмч нар хүч хүрэхгүй бна. Хөл хорио тогтоосон байхад дэглэм барих хэрэгтэй бнаа

    Хариулах
  • 202.126.89.92
    11 цагийн өмнө

    Буруу,үндсэн хууль зөрчсөн үйлдэл байна.Халамж авдаг иргэд жишээ нь өвчтэй хүмүүс байж болно ш дээ,

    Хариулах
  • 87.66.142.201
    12 цагийн өмнө

    Boli tehuu, iim uls oron baidagaa bas ichguurtei yum. Mongoliin tuhai delhiid neg ih medeelel tsatsagdaad tv nieuws eer ni garaad bdagui ni ih yum da, gardag bol ichij uhmeer yum boloh yuma

    Хариулах