А.Отгонбаатар ZOOM дэвсгэр зургаа сольсон Д.Энхбатыг ''гоё өрөөнд'' эмчлүүлж байна хэмээн андуурав


Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар цахим сүлжээнд нэлээдгүй олон дагагчидтай, басxүү нэр хүндтэй нэгэн. Тэрбээр энэ удаагийн сонгуульд хэнийг ч дэмжихгүй, цагаан сонголт өгнө хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.

Өчигдөр буюу Даваа гарагт болох ёстой байсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдахад хамгийн их бухимдсан хүн нь А.Отгонбаатар гэхэд хилсдэхгүй. Тэрбээр, ''Сонгууль шог шоу боллоо.

Сонголт Хийх та л Хэрсүү байх хэрэгтэй боллоо.'' хэмээсэн бөгөөд, мөн коронавирусийн халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж буй ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг тансаг тохижилттой ''өрөөнд'' хэвтэн эмчлүүлж буйг хараад шүүмжлэхээ мартсангүй. 

''Жирийн иргэн корона тусаад үхэх шахаад жоом, ялаатай, модон цонхтой өрөөнд арай хийж хэвтэж байна.

Харин сайд нарын хоёр дугаар эмнэлэгт дарга нар ийм гоё өрөөнд хэвтэж эмчилгээ хийлгэж байдаг юм байна. За өөртөө биш, дарга нартаа хайртай хүмүүс над руу дайр. Шударга ёсны тухай миний ойлголт арай өөр. Уучлаарай. 

Харин бүх амьтад тэгш эрхтэй. Гэхдээ гахай арай давуу эрхтэй гэж үнэн юм байна.'' хэмээсэн юм.

Гэсэн ч А.Отгонбаатарын ''гоё өрөө'' гэж ажигласан зүйл нь үнэн хэрэгтээ ZOOM арын дэвсгэр зураг байсан бөгөөд энэхүү технологийг найман настай балчир ч мэднэ. Учир нь дэлхий дахин цар тахалд нэрвэгдэж, ЕБС-иуд цахимаар хичээл ордог болоод өдгөө хоёр жилийн нүүр үзэж байгаа билээ. 

''Намын дарга хүн байж онлайн хурал хийж үзээгүй юу? Даргаа байг гэхэд залуу хүн байна даа. Жаахан сурч хөгжөөд наад захын ийм зүйл мэддэг байж улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна шүү.'' гэх зэргээр түүнийг шүүмжлэх хүн цөөнгүй байсан юм.


Шүүмжилж, уцаарлахаасаа, шударга ёс, тэгш эрх ярьж барьцахаасаа өмнө судлаад, үгүй ядаж сайн ажиглаад харах нь наад захын соёл юм. Цахим орчинд олон дагагчтай хүн ийм илт буруу мэдээлэл түгээж, бусдыг бухимдалд автуулах хэрэг юун?




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.253
    2021/06/08

    Хүнд өвчинд нэрвэгдсэн нэгэндээ хэлэх хэлэхгүй үг хэлж дайрч доромжилох нь хаанахын хэнийх нь үр садын болчимгүй үйлдэл вэ?Үгээ бодож хэлж ,хөлөө олж гишгиж явж сурцгаая.

    Хариулах
  • 192.82.72.110
    2021/06/08

    За битгий худлаа далдагнаад бай сайд нарын 2 - р эмнэлэг угаасаал гоё тансаг газар шүүдээ битгий худлаа долидогнож бай.Отгонбаатар үнэнийг л хэлсэн байна Энхбат монголчуудаа царимаар ингэж тоглодог юм гээд зогсож байх вэ????? Их л муухай хуурамч өвгөн юмаа

    Хариулах
  • 64.119.24.111
    2021/06/08

    Хаха

    Хариулах