Х.Баттулга уучлах санал гаргасан ч М.Энхсайхан ''ямар ч хэрэг хийгээгүй учраас өргөдөл бичихгүй'' гэжээ

Т. Тэргэл
2021/06/22

Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан зүйлчлэлийн дагуу Нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилийн хугацаагаар хасуулж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, улмаар нээлттэй хорих байгууллагад ял эдэлж буй билээ.

Түүнд анх хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч Эрчим Хүчний Яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа  75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж, ял өгсөн юм.
М.Энхсайхан өөрөө энэ тухай: "Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид өнөөдрийг хүртэл явж байгаа автомашиныг 2013 оны зах зээлийн үнэлгээг АТГ гаргуулахдаа “Гэрэгэ эстимэйт” компанид автомашины гүйлтийг 160 000 гаруй км-ээр илүү буюу 2019 оны үзүүлэлтүүдээр бодуулсан нь 6 жилээр хуучруулсан машины үнийн тооцоолол байх бөгөөд тэр нь 75 сая төгрөг гэжээ. Зөрүү (130-75=55) 55 сая төгрөг гаргаж, намайг “Их хэмжээний хохирол” учруулсан гэж буруутгасан. Тооцооллын энэ алдааг хэргийн мөрдөн шалгах явцад засуулах, өмгөөлөгч байлцуулан дахин мэдүүлэг авах хүсэлт удаа дараа тавьсан боловч прокурор, АТГ миний болон өмгөөлөгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

Анхан шатны шүүх тогтоолдоо “Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Лексус 570 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг тухай үед 115 000 000 төгрөгөөс 125 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар нотлох баримт гаргаж өгснийг хууль ёсны гэж зөвшөөрсөн атлаа “шүүхээс үнэлэх боломжгүйгээс” (АШШТ, 40х) авч үзээгүй.

Анхан шатны шүүх энэ асуудлаар “Их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг хийсэн гэж буруутгахдаа зөвхөн АТГ-ын томилсон шинжээчийн алдаатай тооцоолол бүхий үнэлгээний дүгнэлтийг нотлох баримт болгосонтой санал нийлэхгүй, өөр нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дурдаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн “1.3 дүгнэлтэд “онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн заалтыг ямар ч хоёрдмол утгагүй зөрчсөн нь тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна." гэж тайлбарласан байдаг.
 

Ер нь М.Энхсайханд ял оноосон явдлыг хуульчдын дийлэнхи нь "хэлмэгдүүлэлт" гэж дүгнэдэг.

 
Тэр бүү хэл АН ч албан ёсны тогтоол гарган, түүнийг "үзэл санааны хоригдол" хэмээн зарласан билээ.
Түүний хэлмэгдүүлсэн шалтгааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн өс хонзонтой холбогдуулан дүгнэх нь түгээмэл.
Тэгвэл эх сурвалжийн өгүүлж буйгаар бүрэн эрх нь хэдхэн өдрийн дараа дуусах гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой хүнээр дамжуулан, Ерөнхий Сайд асан М.Энхсайханд "Гэм буруугаа хүлээсэн өргөдлөө бичээд өгчих, чамайг уучлая" гэсэн хүсэлт дайжээ.
Гэвч М.Энхсайхан: "Би ямар ч хэрэг хийгээгүй учраас хэнд ч ямар ч өргөдөл бичихгүй" гэсэн маш тодорхой хариултыг өгсөн гэнэ.
 
С.Сарнай SONIN.MN



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.135
    Өчигдөр

    Zuv shuu dee Tumur za aas uudeltei huviin us honzon Horihiin nomin sang estoi neg jinhene utgaar ne Nomiin San bolgoj baigaa gesen ugaasaa aguu tolgoitoi hun shuu bichsen niitlel sudalgaa ene tetiig ne unshih mash taatai baidaga

    Хариулах
  • 96.51.170.216
    2021/06/23

    Энхсайханы зөв шдээ.Юу гэж худал хэрэгт уучлал гуйж байдаг юм.ЖДУ гийн мөнгө хулгайлсан албан тушаалтнуудаа шийтгэж чадаагүй байж.

    Хариулах
  • 64.119.23.217
    2021/06/23

    Хай манай яаж үхье гэж олсон 55 саяа буцааж өгөх вэ? Гүрийнээ

    Хариулах
  • 66.181.176.207
    2021/06/22

    өөрөөсөө илүүг шоронд,өөрөөсөө мууг дэргэдээ, ойролцоогоо хол байлгах нь хүн муу өс санагч хүний л үйлдэл....

    Хариулах
  • 202.179.24.83
    2021/06/22

    Энхсайхан болон Элбэгдорж Батүүл ДаГанболд тэргүүттэй АН-ынханыг ямарч гэм зэмгүй Энхийн цагаан тагтаа байсан гэхэд Хэн ч Үнэмшихгүй шүү дээ, Ардчилал Хувьчилал нэрээр Улсын үйлдвэр аж ахуйнуудыг сүйрүүлж Өөрсөд өө авч Улс орныг юу ч үгүй болтол Сүйрүүлсэн Этгээдүүд гэвэл АН-ынхан л гэж Хэн ч хэлнэ шүү,

    Хариулах
  • 192.82.73.215
    2021/06/22

    Ene tegj shaagaad yah ve

    Хариулах
  • 202.55.188.37
    2021/06/22

    Uls ornii 30 jiliin doroitol ene nuhurtei ch holbootoi. Ardchilal nereer duraaraa durgij yvsnii gaigaar ajlaa hiij chadahgui EM iin salbartai bolsnoos olon hunii ami hohirch baina. Battulga harin ch umnuh erunhiilugchduus iluu shudarga baisan shuu.

    Хариулах
  • 202.131.233.190
    2021/06/22

    Баттулгыг боловсролгүй олигархи гэж бичиж байсныхаа төлөө хилс хэрэгт холбогдсон хүн. Баттулгын хажууд боловсрол, мэдлэг, чадвар бүх зүйлээрээ толгой илүү хүн дээ.

    Хариулах
  • 122.201.24.40
    2021/06/22

    Баттулга д уучлуулаад байх хэрэг хийсэн хүн үү ?! Элбэгдорж, Батүүлийг хорьж ,шүүж чадсан бол илүү дээр байх байлаа.

    Хариулах
  • 192.82.90.176
    2021/06/22

    өөрийнх нь хэдэн төгрөг идэж уусанг монголын ард түмэнд тодорхой болгож өгсөн гавьяаттай боловсролтой хүн дээ

    Хариулах
  • 192.82.89.148
    2021/06/22

    yah ch araggui helmegduulsendee hujaa ntr geel gutgehed hvmvvs durgui bolool teren deer ni duruuluud heregt hiisen

    Хариулах
  • 202.9.47.24
    2021/06/22

    Үзэл бодолдоо үнэнч эр хүн!

    Хариулах