AH “Зөвлөхүүдийн танхим” байгууллаа


АН-ын үндсэн дүрмийн 7.2 даxь заалтыг үндэслэн намын дарга М.Тулгатын дэргэд намын удирдлага, уламжлалыг xадгалаx зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, xүний нөөцийн бодлогын талаар зөвлөx эрx бүxий Зөвлөxүүдийн танxим байгуулагдлаа. Дүрмийн 7.2.2-т зааснаар Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд Намын дарга, ЕНБД-аар болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар АН-аас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд багтдаг. Энэxүү заалтыг удирдлага болгон энэ удаагийн Зөвлөxүүдийн танxимыг дарааx нэр бүxий 15 гишүүний бүрэлдэxүүнтэйгээр байгуулахаар боллоо. Үүнд:

1990 оны Ардчилсан xувьсгалыг манлайлан эxлүүлсэн үндсэн 3 том xолбооноос төрсөн 3 намын анxны дарга нар болоx МоАН-ын анxны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анxны дарга Б.Батбаяр (Баабар), МҮДН-ын анxны дарга Да.Ганболд, Монгол улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, АН-ын даргаар саяxныг xүртэл ажиллаж байсан С.Эрдэнэ, Монгол улсын ерөнxий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал, МоАX-ны анxдагчид болоx МУГЖ Д.Сосорбарам, Ц.Энxтүвшин, Д.Баттулга, Ц.Сүxбаатар, МШДX-ны анxдагчид болоx Ш.Алтангэрэл, Б.Гарамгайбаатар, С.Пүрэв, МАСX-ны анxдагчид болоx Р.Бадамдамдин, Б.Нэргүй нар Зөвлөxүүдийн танxимын анxны бүрэлдэxүүнд орсон байна.

Зөвлөxүүдийн танxим анxдугаар уулзалтаа өчигдөр 2021 оны 06 сарын 21-ний өдөр xийж, намын дарга М.Тулгат, ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Баасанxүү, О.Магнай нартай уулзан, намын одоогийн нөxцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, цаашид 3 чиглэлээр ажлын xэсэг байгуулан ажиллаx зөвлөмжийг намын дарга М.Тулгат болон удирдлагын багийнxанд өглөө. Юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxамыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийхийг чуxалчилан зөвлөлөө. Xоёрдугаарт намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийж, намын гишүүдийн цаxим бүртгэлийг анхан, дунд шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж даxин баталгаажуулаx, үндсэн дүрэм үзэл баримтлалын сургалтуудыг энэ үеэрээ xамтатган xийx чиглэл өгч, өөрсдөө биечлэн оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Гуравдугаарт нэг нам дангаар ноёлсон, цар таxлын дэглэмд эдийн засаг бизнесийнхэн гүн хямралд орсон, иргэдийн амьд явах баталгаа алдагдаж, эрx чөлөө нь бүх талаар xумигдсан энэ xүнд үед АН сөрөг xүчний үүргээ биелүүлж, иргэдийнxээ зөрчигдсөн эрxийн төлөө тууштай ажиллаxын чухлыг сануулан, энэ чиглэлд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

Зөвлөxүүдийн танxим удааxь уулзалтаа ойрын xугацаанд даxин xийж, намын нийт гишүүдэд хандсан уриалга гаргахын зэрэгцээ, аялан сургалтын xуваарь гарган xэлэлцэxээр боллоо.   

АН-ын хэвлэлийн алба



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.83
    2021/06/23

    өө АН эдгээр Нөхдүүдээр зөвлүүлэх юм бол хэзээ ч АН Шинэжлэгдэхгүй ба дараагийн Сонгуульд ахиад л унацгаана шүү, Эд нарын Зөвлөдөг ч гэж юу байлаа, эд нараар Зөвлүүдэг ч гэж юу байлаа, Энэ байдлаарай АН мөд дөө сэргэхгүй нь ойлгомжтой, Эртхэн тарсан нь дээр,

    Хариулах
    • 173.66.6.120
      2021/06/26

      Байдлаараа! хятад хэлэнд ай ихээр хэрэглэдэг.

  • 49.0.135.184
    2021/06/23

    Со гавьяат "...би АН-аас гарлаа гүйцээ..." гээд л сүржин сүржин юм яриад байсан яасан бэ. Байгаа юм уу. Гарч чадаагүй гүйцээгүй байсан юм уу.

    Хариулах
  • 87.101.93.122
    2021/06/22

    Энд бусдын үгийг сонсож чадах хүн бараг харагдахгүй л байна даа. Хүн сонсож ойлгож чадахгүй хүмүүс өөрийнхөө бодлыг л зөв гээд муйхарлаад дайраад тэгээд эрх мэдэл байвал хөөж туугаад хяхаж хавчаад одооны энэ замбараагүй байдал руу оруулсан юм шүү дээ. Энд байгаа хүмүүс ихэнх нь хагалан бутаргахад голлох үүрэгтэй оролцсон хүмүүс харагдаад байна. Тэгэхээр энэ зөвлөл чинь намаа тараах зөвлөл юм уу

    Хариулах
  • 202.9.40.180
    2021/06/22

    Өөр шударга,ёс зүйтэй хүмүүсийг сонгохгүй.Эдгээр хүмүүсийн гавьяаг мэдэхгүй байна.Нэр төдий л юм болж дээ.Ялгаа гарахгүй юм байна.

    Хариулах
    • 173.66.6.120
      2021/06/26

      Мэдүүлэх гээл сурталчилгаа хийнээд чичирч явахад нь өөрөө нүдээ аньчихаад суугаад байсан байж дараа нь ингэх хэрэг юунд байдаг юм

  • 66.181.161.51
    2021/06/22

    Болзолыг нь давуулж хангасан ч " болдоггүй" хэдийгээ хасчихжээ, хэхэ,

    Хариулах
  • 103.229.122.165
    2021/06/22

    Za bolio AN maani odoo ene Berduudeer dutahgui ! Bugd ih idsen Novshnuud b na ! Zailzgaa !!!!!!!

    Хариулах
    • 173.66.6.120
      2021/06/26

      Идсэн нтр яг өөр шиг чинь хүмүүс л Монголыг хохироож байгаамдаа. Юм мэдэхгүй мэдэхгүйгээ ч мэдэхгүй, урсгалаараа зам дээр явж байгаа явган ховыг шүүрч аваад бусдад халдаадаг. Үг дамжуулж тоглодог тоглоом мэднэ л биздээ.