ШӨХТГ-аас махны ИЛ ЗАДГАЙ худалдааг болиулж, хотын дөрвөн захад махны бөөний цэг ажиллуулах санал хүргүүллээ


Хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, хадгалах, тээвэрлэх стандарт Монголд тэр бүр хэрэгждэг гэвэл үгүй. Монголчуудын гол хүнс болсон мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай орчинд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд худалдан борлуулдаг тохиолдол цөөнгүй.

Тэгвэл ШӨХТГ-аас зах худалдааны төвд хяналт шалгалт хийхэд  80 арчдаснаас 62 арчдаст хэд хэдэн өвчин нян илэрсэн байна. Энэ нь хөрсний бохирдлоос хамааралтай бөгөөд ил задгай мах худалдан борлуулснаар хүн амын дунд халдварт өвчин тархах суурийг бүрдүүлж байна. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: ''Махны ил задгай худалдааг болиулж дотогш оруулах, Нийслэл Улаанбаатар хотын 4-н тал (Баруун, Урд, Зүүн, Хойд)-д махны бөөний цэгийг ажиллуулах, хэт монополийг задалж зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хүртээмжийг сайжруулах асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Мал Эмнэлгийн Ерөнхий Газар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Зах худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазарт эрүүл ахуйн хувьд олон асуудал дагуулж буй махны ил задгай худалдааг болиулж дотогш орууулах саналыг хүргүүллээ. Ганцхан зах худалдааны төвд хяналт шалгалт хийхэд 80 арчдаснаас 62 арчдаст хэд хэдэн өвчин нян илэрсэн байна. Энэ нь хөрсний бохирдолоос хамааралтай бөгөөд ил задгай мах худалдан борлуулснаар хүн амын дунд халдварт өвчин тархах суурийг бүрдүүлж байна. Удахгүй эрүүл ахуйн хяналт шалгалтын дүнг эцэслэн нийтэд мэдээлнэ. 

Жич: Зорилготой захиалгатай зарим хүмүүсийн түгээгээд байгаа шиг хотын 4-н захад шинэ зах байгуулж төрөөс мөнгө гаргах тухай огт биш бөгөөд одоо байгаа Амгалан, Тэнгэр плаза, Хархорин, Барс-2, Лавай г.м олон зах худалдааны төвүүдийг хамруулан хийгдэж байгаа ажил болно.'' хэмээсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна