СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр усархаг, аадар бороо орно

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 00 минут

Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна