С.Амарсайхан: Цар тахлын эсрэг төсвийн зарцуулалт 52 тэрбум төгрөгт хүрсэн

Т. Тэргэл
Өчигдөр 11 цаг 11 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цар тахлын хуулийн үйлчлэлийг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм.

Тэрээр "Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар 40 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь санхүүгийн хүндрэл үүсэж байна. Иймд хоёрдугаар заалтыг шинэчлэн оруулж байна. Мөн ЭМД-ын сангаас 1,2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн ч 34,2 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүнчлэн ЭМД-ын сангийн тухай хуульдаа ЭМД-ын хуулийн заалтыг тусгаагүйн улмаас эмнэлгийн тусламж авч хэвтэн эмчлүүлэх, эмнэлэгт хандахдаа хөнгөлөлт авахад  хүндрэл чирэгдэл учруулж байна" гэлээ.

Харин Сангийн сайд Б.Жавхлан " Эрүүл мэндийн даатгалд 1,4 их наяд төгрөг байгаагаас 1,2 их наяд нь ЭМД-ын сан юм. Энэ жилийн 1,2 их наядаас 370 тэрбум нь даатгуулагчдын шимтгэл, 500 тэрбум нь төсвөөс татаас өгч байгаа юм. 250 тэрбум нь өнгөрсөн жилийн үлдэгдэл. Өрхийн эмчилгээнд ЭМД-ын сангаас зайнаас зөвлөгөө өгөх, өрхийн эмчилгээнд тарифаараа зарцуулагдаад явж байна. Үүнийг өнгөрсөн 4-р сараас хойш хийж байгаа ч санхүүжилт нь хоцроод байгаа. Тиймээс урьдчилаад өгдөг, дараа нь гүйцэтгэлээр нь зөрүүг нь олгох гэх мэтээр зохицуулах шаардлагатай байна. ЭМД-ын сангаас тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг зогсоож болно. Яаралтай худалдан авалтад зориулсан төсөв гаргахаар ярилцаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.141
    2021/06/27

    Харин ч бага байна. Эрхэмүүд ЭМ салварт өгсөн нэр зүүж эргүүлээд хэд дахин нугалж Мөнхсайханаар хулгайлуулдаг ш дээ

    Хариулах
  • 202.179.26.152
    Өчигдөр

    zartzuulaltiig 2 dahin buruulj bolno. tur uuruu hudaldan abalt hiih. ingevel hamgaalah huvtsasiig neg byriig 6 myangad. ariutgaliin bodisiig bas 3 dahin yhyamd yneer avch bolno/ odoo dalimduulaad shahaa yavaad bn.

    Хариулах