Т.Рэнцэнбадам 48 дахь өдрөө 1047 км туулан бариандаа орлоо


 Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 1-нд замдаа гарсан. Тэгвэл хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа 1047 км замыг туулан өнөөдөр бариандаа орлоо.

Сэлэнгэ аймгийн Хил хамгаалан байгууллагын албан хаагчид түүнийг ёслол төгөлдөр угтан авсан юм. Тэрбээр бариандаа орж, хилийнхээ баганад ёслон мөргөсөн юм. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр хатуужлыг харуулан 1047 км зам туулан бариандаа орсон спортын мастер Т.Рэнцэнбадамд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж байна.

Мөн Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын мэндийг нийт хилчиддээ хүргэе.

Монгол Улсын хил амгалан байг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна