Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаалалтад шалгалт хийж байна

2020 оны 10 сарын 22

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад худалдаалагдаж буй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. 

Шалгалтын явцад тухайлбал, Баян-Өлгий аймагт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Кызыл май” нэртэй 25 ширхэг 175,000 төгрөгийн үнэтэй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг хураажээ.  Улмаар ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус салбар зөвлөлд шилжүүлэн, хэрэглэх хугацаа дууссан эмийг газар дээр нь устгуулсан байна. Зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар стандартын шаардлага хангаагүй болон хуурамч эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл худалдаалахаас урьдчилан сэргийлж энэхүү шалгалтыг зохион байгуулж буй аж.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.