УИХ-ын дарга Г.Занданшатар монгол бичиг сурч байна

2020 оны 10 сарын 23

УИХ-ын дарга Г.Занданшатар бие даан монгол бичиг  сурчбайна. Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан удирдахын зэрэгцээ монгол бичгийн хичээлээ давтаж байгаа  зураг өчигдөр цахим орчинд тархжээ.

УИХ-аар 2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуульд Монгол Улс 2025 оноос эхлэн албан хэргийг үндэсний болон кирилл үсгээр хослон хөтлөхөөр зааж,  Ерөнхий боловсролын сургуулийн зургаадугаар ангиас эхлэн монгол бичгийн хичээлийг 12 дугаар анги төгстөл зааж байгаа юм. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.