Л.Оюун-Эрдэнэ: Гадаах арга хэмжээг цаашид ч дэмжинэ

4 цаг 51 минутын өмнө

"Digital Nation 21" арга хэмжээ иргэдийн дунд багагүй маргаан үүсгээд байгаа билээ. Тэгвэл энэ тал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Л.Оюун-Эрдэнэ:  Ерөнхий сайдын хувьд бид цахим шилжилтийг угаасаа л дэмжиж байгаа, тийм учраас аж ахуйн нэгжүүдээ хувийн хэвшлийнхнээ дэмжиж оролцсон.
Ер нь дэлхийн олон улс орнууд ялангуяа вакцинжуулалт 60 хувиас дээш явчихсан улс орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болгож л байгаа та бүхэн судлаад үзвэл тэмцээн уралдаанаас эхлээд бүгд л нээлттэй болж байгаа. Доторх арга хэмжээнүүдийг ч гэсэн бид нар цаашдаа нээлттэй болгох тал руу л явна гэсэн ийм бодлого барьж байгаа. Үүн дээр шүүмжлэл өрнөхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бид цаашдаа соёл урлагийн арга хэмжээнүүдийг нээлттэй болгох бодлого барина.

Тийм учраас цаашдаа ч гэсэн гадаах арга хэмжээнүүд дэмжигдэнэ ээ гэсэн үг. Доторх арга хэмжээнүүд ч гэсэн дэмжигдэхийн төлөө байгаа гэж ойлгож болно" хэмээжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.89.109
    2021/09/22

    Цахим шилжилтийг битгий дэмж гэж хэн хэлсэн юм бэ, яагаад хууль зөрчиж олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулав аа, хуулиа өөрчлөөд хийж болно, гэхдээ халдвар, үхэл ихсээд улам л улаан болж байна гэсэн нь юу буруу байна аа, чи одоо хууль зөрчсөн огцор гүйцээ

    Хариулах
  • 192.82.74.203
    2021/09/21

    Тэнэгтсэндээ бантаад одоо бүр улам тэнэгтээд явчихлаа. Муу удирдагчийн шинж. Хүний эмь нас, эрүүл мэндээр битгий тоглоод бай.

    Хариулах
  • 202.126.90.113
    2 цагийн өмнө

    tenegted olon hun tsugluulanguutaa bantsan hunii ug bn daa haha

    Хариулах