Франкфуртын нислэгээр 258 иргэн эх орондоо ирнэ

2020 оны 10 сарын 23

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус онгоц маргааш буюу аравдугаар сарын 24-ний 05:20 цагт газардах хуваарьтай байна. Уг нислэгээр 258 иргэн эх орондоо ирэх юм.

Нислэгт багтсан иргэдийг учир шалтгаанаар нь ангилан авч үзвэл:

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-35,
  • өндөр настан-33,
  • эрүүл мэндийн шалтгаантай-9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.