ТАНИЛЦ: Нэр дэвшигчдийн ХОМ

С.Гандэлгэр
2021/09/20

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль албан ёсоор эхэлж, найман нам, нэг эвсэл, хоёр бие даагч СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авсан.

Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшиж буй зарим эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэндээ хүргэе. 

А.Отгонбаатар 

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын хувьд нийгмийн сүлжээнд олны анхааралд байдаг нэгэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах жагсаалын эхлэлийг тавьсан эрхэм юм. Өмнө Өвөрхангай аймагт нэр дэвшээд ялагдал хүлээгээд буй тэрбээр энэ удаад СХД-т хүч сорьж байна. 

Орлого- 115 сая 

Гэр бүлийн орлого - 114 сая

250 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц 

147 саяар үнэлэгдэх Lexus 570  болон Toyota Crown машинтай

48 сая төгрөгөөр үнэлэгдэх 500 хонь 

122 саяын үнэт эдлэлтэй 

10 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 га газартай 

45 сая төгрөгийн хадгаламжтай 

51 сая төгрөгийн авлагатай.


Э.Батшугар 

МАН-аас СХД-т нэр дэвшиж буй түүний хувьд тус тойрогтоо хоёр ч удаа ялагдал хүлээсэн. Түүний хувьд бусад улс төрчдөөсөө ялгараад байх юмгүй ч гэр бүлийн орлого, хоёр тэрбумын зээл нь анхаарал татаад буй. 

Орлого-92.6 сая /жилээр/

Гэр бүлийн орлого 704 сая

Нийтийн орон сууц 1 ширхэг - 100 сая

Land-200, Yamaha мотоцикл-236 сая

162 сая төгрөгийн хадгаламжтай

2 тэрбум төгрөгийн зээлтэй

17 компанид хувьцаа эзэмшдэг. 


Э.Бат-Үүл

Ардчиллын "алтан хараацай"-нуудын нэг, хотын дарга асан одоогоор нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл. Нам нь хүнд байдалд орсон энэ үед нам нь сэргэх эсэх нь түүнээс шалтгаална. 

Түүний хувьд 

Нийт орлого 1.2 сая 

40 саяар үнэлэгдэх машин

10 саяар үнэлэгдэх 5 адуу 

1.4 саяын хадгаламжтай

34 сая төгрөгийн авлагатай

20 сая төгрөгийн зээлтэй 

10 саяын өв залгамжлалтай.

М.Чингисхаан 

Өөрийн нэрээ Чингисхаан болгож, Монгол Улс хаант засаглалтай болох хэрэгтэй хэмээн олны анхаарлыг татдаг М.Чингисхаан Хэнтий аймгийн 18-р тойрогт нэр дэвшиж байна. Түүний хувьд сүүлд ярилцлага өгөхдөө "ХААН" болохын төлөө УИХ-д нэр дэвшиж байна хэмээсэн юм. 

Орлого -10 сая

33 саяар үнэлэгдэх гэр - 10

9 саяын honda insight

33 сая төгрөгийн хурдан удмын адуу нэг

700м2 20 саяын эзэмших газар

99 саяын үнэт эдлэлтэй.


Ц.Идэрбат

Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад энэ удаагийн нөхөн сонгуульд аймагтаа нэр дэвшиж буй эрхэм бол Ц.Идэрбат. 

Орлого- 22 сая 

Гэр бүлийн орлого - 40 сая

Үл хөдлөх хөрөнгө 266

Lexus 24 сая 

80 саяар үнэлэгдэх адуу, үхэртэй 

15 сая төгрөгийн хадгаламжтай

58 сая төгрөгийн авлагатай

104 сая төгрөгийн зээлтэй

3 ширхэг тусгай зөвшөөрөлтэй.


Б. Гарамгайбаатар 

Энэ жагсаалтын бас нэгэн сонирхол татаж буй эрхэм бол Б.Гарамгайбаатар юм. Өмнө нь Хэнтий аймгаас УИХ-д сонгогдож байсан юм. Түүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгт тийм ч сонин содон зүйл байхгүй бөгөөд анхаарал татаж буй нь 1 тэрбумын авлагатай нь байв.

Орлого 12 сая

Гэрбүлийн орлого 12 сая

Барилга, орон сууцгүй

60 саяар үнэлэгдэх жийп 

2.9 сая төгрөгийн хадгаламжтай 

1 тэрбум төгрөгийн авлагатай. 

 Хоёр тойрогт зэрэг явагдах нөхөн сонгуулийн санал хураалтын өдөр ирэх сарын 10-ны өдөр болно.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.68
    2021/09/20

    Батүүл Сэлэнгэ аймагт том эдлэн газар аж ахуй, үхэр мал их хөрөнгө, УБ тбүхэл бүтэн хотхон эзэмшдэг түүнийгээ ХОМ доо огт оруулаагүй байна

    Хариулах
  • 192.82.87.76
    2021/09/20

    Бат-Үүл орлогоо худлаа хэлжээ. Бусад нэр дэвшигчид жилээр мэдүүлсэн байхад ганцаараа сараар мэдүүлсэн гэж бодохгүй байна.

    Хариулах