УОК хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг шийднэ

2020 оны 10 сарын 26

УОК-ын ээлжит хурал өнөөдөр /2020.10.26/ 14:00 цагт  товлогджээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 15-наас хойш  сургууль, цэцэрлэг, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрыг хэвийн горимоор нь ажиллуулж   агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн. 

Мөн Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгаад байгаа.

Өнөөдрийн УОК-ын хурлаар дээрх хугацааг сунгах эсэх, гадаадын улсаас иргэдээ татан авах 11 дүгээр сарын тусгай нислэгийн хуваарийг хэлэлцэх  аж. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.