УЕПГ: 32 хэргийг хааж, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгожээ


Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 118 хэргийг хянажээ. 

Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хааж, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 43 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч шийдвэрлэн, 31 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонсжээ. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрлэгдээгүй бусад хэргүүдийг шуурхай шалгуулж дуусгахад анхаарч ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна