ЭМЯ: 3361 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

Админ
2021/09/23

Сүүлийн 24 цагт 3361  хүнээс Covid-19 халдвар илэрч, 5286 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1540 нь нийслэлд 1821 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн энэ хугацаанд  архаг хууч өвчин нь  Covid-19 халдвартай хавсарсаны улмаас 21-80 насны  13 хүн эндсэн байна. Нас барсан хүмүүсийн дөрөв нь эмэгтэй, ес нь эрэгтэй бөгөөд

  • 21-40 насны нэг хүн 
  • 41-60 насны  хоёр хүн 
  • 61-80 насны ес хүн
  • 80-аас дээш насны нэг хүн байна.

Өнөөдрийн байдлаар 22204 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12702, хүндэвтэр 7004, хүнд 2103, нэн хүнд 395 хүн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна