Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 310 тохиолдол бүртгэгдэв

С.Гандэлгэр
2021/09/23

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 3,361 хүн шинээр халдвар авснаас 1,821 нь буюу 54.1 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Төв аймагт хамгийн олон буюу 310 хүн шинээр халдвар авчээ.

Түүнчлэн Булгад 128, Дорнодод 103, Дундговьд 176, Завханд 104, Өвөрхангайд 115, Сэлэнгэд 153 тохиолдол шинээр илэрсэн бол үлдсэн 14 аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн халдвар нийтдээ 128,047 болоод байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр:

undefined
undefined

 

undefined
undefined



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна