Д.Мөнхжаргал:"Хийсэн ажлаа үр дүнтэй, нэр төртэй хүлээлгэж өгнө гэдэг бахархалтай юм"

2020 оны 10 сарын 29

Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өнөөдөр ажлаа албан ёсоор  хүлээлгэн өглөө. Тэрбээр ажиллах хугацаандаа нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж, хөрсний бохирдлыг бууруулах, цахилгаан станцын болон гэр хорооллыг үнсийг ангилан ялгах, боловсруулах, байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглах, ногоон эрчим хүчний технологийн шинэчлэл хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан эхлүүлж, үр дүнд хүргэсэнийг нийслэлийн удирдлагууд өндрөөр үнэлж байсан юм.. 

Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудастаа "Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор 2019 оны 4 сараас өнөөдрийг хүртэл ажиллаж, ЗГ-ын дэмжлэг, иргэдийн оролцоотойгоор сүүлийн 20-иод жил гамшгийн түвшинд хүрч байсан Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж ажиллалаа.

Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулах, цахилгаан станцын болон гэр хорооллыг үнсийг ангилан ялгах, боловсруулах, байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглах, ногоон эрчим хүчний технологийн шинэчлэл хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан эхлүүлж, үр дүнд хүргэжээ. Шинээр ажил хүлээн авч буй орлогчдоо ажлын өндөр амжилт хүсье! Итгэл хүлээлгэн дэмжсэн нийслэлчүүддээ, НЗДТГ-ын хамт олон, журмын нөхөддөө баярлаж талархаснаа илэрхийлье! Хийсэн ажлаа үр дүнтэй, нэр төртэй хүлээлгэж өгнө гэдэг бахархалтай юм" хэмээн бичсэн байна.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 30
202.126.89.11
Ма

Гуцаа та нар Юу хиисиин ккк