Согтуугаар автомашин жолоодож, хүний амь нас хохироожээ

2020 оны 10 сарын 30

Хэнтий аймаг Батширээт сум 4-р баг “Өндөр даваа” гэх газар өчигдөр /2020.10.29/-ны 20:50 цагийн орчимд шороон замд Toyota Probox автомашины жолооч согтуугаар автомашин жолоодож яваад замын хажуугийн мод мөргөж, 60 настай, эрэгтэй Б-н амь насыг хохироосон ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Монгол Улсын ЗХД-ийн 12.2 дахь заалт Харанхуй үе болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явахыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.