Л.Бямбасүрэн: И-баримт олгодог бүх эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчилнэ

2020 оны 10 сарын 30

ЭМДЕГ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр үйлчлэх бэлтгэл хангасан талаар мэдээлэл өгч байна. 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, УИХ-аар батлагдсан ЭМ-ийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, 11-р сарын 2-ны даваа гарагаас улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болсон.

ЭМД-ын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулсан.   Зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ түвэггүй авах боломж бүрдүүллээ. Бүх шатлалын эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичнэ. Өмнө нь лавлагаа шатны эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эм бичдэггүй учир иргэд эмчийн жорыг өрхийн эмчээр дахин хуулуулж, хямд үнээр эм авдаг хүндрэлтэй байсан. 

Эмч нар цахимаар эмийн жор бичнэ. Цахим жор нь долоо хоногийн хүчинтэй. И-баримт олгодог, интернэтэд холбогдсон бүх эмийн сан 11-р сарын 2-ноос хөнгөлөлтэй эмээр үйлчилнэ. Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй эм авах санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Тэгэхээр иргэд сарын өмнө олноороо дугаарлан бие биедээ хүндрэл үүсгэх хэрэггүй болсон. Эмч жор бичсэн бол сарын аль ч үед эмийн санд очиж хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломжтой гэлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.