Цагааннуур, Боршоо боомтыг 11 сарын 2-ноос 21 хоног хаах шийдвэр гаргалаа

2020 оны 10 сарын 30

Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Шадар сайд Я.Содбаатар коронавирусын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо боомтыг ирэх арван нэгдүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаатай түр хаах шийдвэр гаргасан талаар мэдээллээ.

ОХУ-ын бүс нутгуудад коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаагаас гадна дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давалгаа эрчимтэй явагдаж олон орон хил гаалиа хааж хөл хорио тогтоож байна. Сүүлийн үед хил хооронд ачаа тээвэрт явж байгаа жолооч нараас коронавирус илрэх явдал нэмэгдэж байна. Одоогийн байдлаар нийтдээ 30 жолоочоос илэрсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн шөнө Цагааннуурын хилийн боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочоор коронавирус илэрлээ. Цагааннуур, Боршоо боомтоор шатахуун, өргөн хэрэглээний бараа гэх мэт ачаа тээвэр нэвтэрч байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн бол явагдаагүй. Зөвхөн ачаа тээвэр явуулж байсан" гэлээ.

Шадар сайд Я.Содбаатар зарим боомтоо хааснаар шатахуун үнэ нэмэгдэх эрсдэл үүсэх талаар асуусан сэтгүүлчдийн асуултанд "Баруун бүс нутгийн боомтуудаар тээвэрлэж байгаа нийт ачаа тээврийн дийлэнх хэсгийг шатахуун эзэлдэг. Тухайн шатахуунаа баруун бүсийн хэрэглэгчдэд түгээдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улс шатахууны сарын нөөцтэй байна. Тиймээс шатахууны хомсдал үүсэхгүй. Дотоодоосоо баруун бүс рүү шатахуун тээвэрлэхэд асуудал үүсэхгүй гэж тооцож байгаа. 21 хоногийн хугацаа өнгөрсний дараа бид тодорхой гаригийн хязгаарлалттайгаар шатахуун импортлох зохицуулалтыг хийнэ" гэж хариулсан юм.

  

 

 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 01
66.181.161.118
Х.Оюунаа

Зөв шийдвэр байна.Хаасан нь дээр.Дотооддоо маска сайн зүүхгүй, автобусанд маскгүй ханиаж найтаагаад л яваад байна.Короногоос гадна амьсгалын замын бусад өвчнөөс сэргийлж маскаа сайн зүүе.

2020 оны 11 сарын 01
192.82.76.1
Зочин

Содбаатар мэдэхгүй ээ короноо алдуулчихвий гэж айж байна өмнөх хүмүүс маш хариуцлагатай ажилласан одоо бол суларчихсан байна нэг л өдөр эвгүй шү дотроо алдвал. Өнгөрөө тайвширцгаачихсан юм шиг болчихлоо бүгд

2020 оны 10 сарын 30
202.126.89.206
bathvleg

uwsaas garch orhiig horgiltson ym uu