Р.Эмүжин : Булгантуяа, Ганхуяг, Анужин, Өнөрболороо ИЧИЖ АМЬДАР

Өнгөрөгч амралтын өдрүүдэд "Хөрөнгө оруулалтын тухай" гэсэн гоё нэртэй ч, нэдэр дээрээ үндэсний аюулгүй байдалд тун ч хор хөнөөлтэй байж мэдэх нэгэн төсөл УИХ-ын босго даваад ороод ирэв. Санаачлагч нь, 2020 оны сонгуулиар шинээр УИХ-д орж ирсэн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, П.Анужин нар. Тэдний боловсруулж, санаачилж, УИХ-ын даргад гарын үсгээ бүгд зураад өргөн барьсан төсөлд ноцтой нэг агуулга явж байсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд байнга оршин суух тухай заалт. Энийгээр тайлбарлавал, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллар байхаар тухай юм. Ухаандаа 50 мянган доллар буюу 140 гаруй сая төгрөгтэй хэнбугай ч Монголд байнга оршин суух боломжийг нээж өгөх гэж байна. Тэгвэл эл асуудлын талаар Зохиолч Р.Эмүжин өөрийн байр сууриа цахим орчиндоо хуваалцлаа

Ичиж амьдар!

Булгантуяа, Ганхуяг, Өнөрболор, Анужин нар бусдын нутгийн гудамжинд Монголоо гэж яваа энэ охиноос ичиж амьдар. Эх орныхоо эрх барих дээд байгууллагын хойморт тухалчихаад, ард түмнийхээ итгэлийг авч сонгогдчихоод дэндүү муухай алдаа гаргалаа. Өнөрболор гишүүний мэдэгдэж байгаагаар энэ бол Х. Ганхуяг, Булгантуяа нарын санаатай үйлдэл, санаатай хулгай юм байна. Ялангуяа Булгантуяа хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураахын өмнө "Эх орныхоо төлөө энүүхнийг хийх хэрэгтэй шдээ" хэмээн ордны хонгилд олон хүний толгой эргүүлж зогссоныг сонссон хүмүүс ч байна. Эх орон гэдэг үгийг, үзлийг эсрэгээр нь ингэж ашиглах эрх тэр хүнд байхгүй. Энүүхэнд хууртаад дэмжээд зогсож байдаг уншдаггүй, ойлгоц удаантай, тархи оюун нь атаршсан гишүүн бас олон байна, бяраа таньж өөрийгөө боловсруулах шаардлагатай байна. Хуулийн ганцхан хуудуутай заалтаар эх орноо бусдын халаасанд хийх бодлого барьсан, үгүйг нь шалгуулмаар байна. Хуулийн яг тэр 50 мянган доллартай холбоотой хэсгийг маш ойлгомжгүй, яаж ч мушгиж болохоор найруулгатайгаар шургуулсан байна билээ. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж ирсэн энэ өөрчлөлт Үндсэн хуулийн 6.2-той зуузай хоршин үйлчилбэл юу болох вэ? Бид чинь нүд сохор байсныхаа уршгаар, Жэнкогийн оруулж ирсэн саналаар төрийн ч биш, түмний ч биш, нийтийн газар дээр сууж байгаа улс шүү дээ. Одоо цагт ганц сум гарздахгүй, ганц танк хөдөлгөхгүйгээр аль нэгэн улс орныг бүрэн эзлэх боломжтой болсон. Энэ бол хуулийн хулгай, эдийн засгийн булаан эзлэлт юм. Энэ технологи хэрэгжээд хориод жил өнгөрлөө, харсаар байтал бидний нүдэн дээр хэд хэдэн улс орон дэлхий дээр огтхон ч байгаагүй мэт оргүй арчууллаа. Ялангуяа хөрш чинь "2040 он гэхэд гадаад Монгол дотоод Монгол болно" гэж хэтийн зорилгоо ил, далд тодорхойлчихоод байхад энэ мэтийн хуулийн хулгайчтай хариуцлага тооцдог байя. Ганхуяг, Булгантуяа нарын санаачлагч дөрвөн гишүүн энэ асуудлаараа ТЕГ-т тайлбар мэдүүлэг өгөх ёстой. Эрүүгийн хуулийн 19.4.2 болон 19.12.2 дугаар зүйл заалтуудыг уншаад үзээрэй, энэ тухай тодорхой заасан байгаа. Албан тушаалаа ашиглан гадныханд үйлчилсэн, ашиг хонжоо олсон гэх заалтууд ч бий. Эх орноосоо урвасан гэдэг ял байдаг, хамгийн сүүлд гурван хүн 13 жилийн ял авч байсан нь жилийн өмнөх явдал шүү. Өрөөлийн нутгийн гудамжинд эх орноо л гэж яваа монгол зүрх болгоноос өөрийн нутгийн хойморт өргөс болоод сууж байгаа нөгөө дэмжиж саналаа өгсөн 28 гишүүн ичиж амьдар.

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.42
    2021/10/15

    яг юу нь болохгүй байгаа юм эх оронч нэртэй мулгуу шантаажчидаа, ер нь монголд дурлаад амьдраад байх хөрөнгө оруулагчид байдаг юм уу, хатуу ширүүн цаг агаар, бохирдол, агаарын чанар муу, луйварчин, дээрэмчин, авилгач хууль, шүүх, засаг төртэй, орк иргэдтэй шүү

    Хариулах
  • 94.191.136.54
    2021/10/14

    huuli batalbal olon jil buudlaga hiisniih ali negiig ni tamruu tonilgochihuu mednee !!! basaad bx shig bn! 1 sum hangalttai bx

    Хариулах
  • 202.21.124.129
    2021/10/11

    Зиа хатуухан үг дайя Улс Орны тусгаар тогтнолын эёрэг энж хуулийг батлах гэж оролдвод Хоолойг чинь хэрчиж мэднэ шүү Урвагчидаа

    Хариулах
  • 202.179.26.246
    2021/10/11

    unurbolor chini selengiin .. bilyy

    Хариулах
  • 119.40.103.3
    2021/10/11

    er ni ih hurliin gushuud dotor uchraa medehgui hun olon sh dee, tavhan ugendee tanigdaad bdg, ene bulgantuyya gdg hun neg l ih surjignesen yum yaridag, anujin yahav dee, tulga toirood l, er ni humuusiin savnii hemjee gej neg aihtar yum bii dee, genet uhaantan bolchihgui sh dee, yaana daa2

    Хариулах
  • 122.201.23.84
    2021/10/11

    Өнөрболорт их учир байнаа!!! Арай л МОНГОЛЫН ард түмнийг басаад байна уу даа

    Хариулах