Нэмэлт санал хураалттай холбоотойгоор архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглоно


УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ний өдөр явагдсан. Үүнтэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж гурав хоног архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

Нөхөх сонгуулийн санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй тул санал хураалтад оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулахаар шийдвэрлээд байгаа билээ. 

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр дахин гаргах юм. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. Үүнд:

70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна